
2023 оны 10 сарын 21-ны өдөр “Эндометриозын шалтгаан, эмгэг жам, эмчилгээний чин хандлага” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа”
2023 оны 10 сарын 21-ний өдөр “Эндометриозын шалтгаан, эмгэг жам, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад 11 аймаг, төр болон хувийн хэвшлийн нийт 100 гаруй эмч нар хамрагдав.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, RMC эмнэлгийн эрдэмтэн судлаач, багш нар эндометриозын шалтгаан, эмгэг жам, оношилгоо, эмчилгээний чиглэлээр олон улсад баримталж буй орчин үеийн чиг хандлагын талаарх мэдээллийг эмч мэргэжилтнүүддээ хүргэлээ.
Хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монос Трейд, Тайёо Таун Корпораци-Үр шилжүүлэн суулгах бүтээгдэхүүн, Тавин-Ус ХХК байгууллагууддаа талархал илэрхийлье.
Хурлыг гардан зохион байгуулсан RMC-Үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн хамт олондоо дахин талархал илэрхийлье.