БАЯНХОНГОР АЙМГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ, ГИШҮҮДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
МЭБЭЭНХ-ны ажлын алба 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн
Салбар зөвлөл, гишүүдтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтанд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар оролцсон.
Энэхүү уулзалт нь МЭБЭЭНХ-ны дүрмийн хэрэгжилтийг хангах, холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох, салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулагдсан.
Уулзалтаар МЭБЭЭНХ-ны нарийн бичгийн дарга Г.Оюунцэцэг мэдээлэл хийж, гишүүдийн асуултанд хариулж, санал солилцлоо. Эмч нар эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн чиглэлээр багц цагийн сургалтыг онлайнаар зохион байгуулах, ЭХЭМҮТ-д ажлын байрны богино хугацааны сургалтанд хамруулж өгөх хүсэлтийг тавилаа.
Энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулж, хамтран ажилласан Баянхонгор аймгийн салбар зөвлөлийн дарга аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, Зөвлөх эмч Б.Мөнхжаргал болон нийт эмч нартаа ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан хүхнийг хүсэн ерөөе.
МЭБЭЭНХ-ны ажлын алба