ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН 2023 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН АМЖИЛТ, ҮР ДҮН
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо нь Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэшлийн зэргийн шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Тус холбоо нь 2023 онд эх барих, эмэгтэйчүүдийн мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, Ахлах, Тэргүүлэх зэрэг шинээр горилогч эмч нараас онол, дадлагын, Тэргүүлэх зэрэг шинэчилэн тогтоох, “Зөвлөх” зэрэг горилогч эмч нараас тайлан хамгаалалт шалгалтыг авсан.
Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 дугаар тушаалын 8.8.1, 8.8.2-т заасан шаардлагыг хангасан МЭБЭЭНХ, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн эмч, эрдэмтэн багш нарын 22 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс авсан.
Мэргэшлийн зэргийн шалгалтанд орж байгаа эмч нараас давтлага авах багш, сэдвийн саналыг авч эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн зайлшгүй мэдвэл зохих мэдлэг, ур чадварыг сэргээх сэдвүүдийг багтаасан 11 удаагийн давтлага/ цахимаар 3 удаа, танхимаар 8 удаа/ өгсөн.
Давтлагын явцаас…
Хүснэгт 1. Шалгалтанд орсон зэрэг горилогчдын тоо
№ | Мэргэшлийн зэрэг | Зэрэг горилогчийн тоо | Шалгалтанд орсон зэрэг горилогчийн тоо | |||
УБ хот | Аймаг | Нийт | ||||
1. | Ахлах зэрэг
|
34 | 14 | 48 | 45/83.3% | |
2. | Тэргүүлэх зэрэг | шинээр | 1 | 4 | 5 | 5/9.6% |
шинэчилэн тогтоох | 1 | – | 1 | 1/1.9 | ||
3. | Зөвлөх зэрэг | – | 2 | 1 | 3 | 3/5.5% |
Нийт | 38 | 19 | 57 | 54 |
- Шалгалтын комиссын хурлын шийдвэрээр мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах шаардлагыг хангасан 57 эмч зэргийн шалгалтанд орохоос 3 эмч хувийн шалтгаанаар шалгалтанд ороогүй.
- Ахлах, Тэргүүлэх зэрэг горилогчдоос онолын шалгалтыг МЕКСИМ компанийн платформыг (ubt.mn) ашиглан цахим хэлбэрээр мэргэжлийн 100 сорилоор авсан. Онолын шалгалтыг Ахлах зэрэг горилогч 45, Тэргүүлэх зэрэг горилогч 5 нийт 50 өгснөөс 38 эмч тэнцэж, шалгалтын амжилт 76%-тай дүгнэгдсэн. Ахлах зэрэг горилогч 7, Тэргүүлэх зэрэг горилогч 5, нийт 12 эмч шалгалтанд тэнцээгүй.
- Дадлага шалгалтыг мэс засал, эмнэлзүйн бодлого, өртөөчилсөн /яаралтай тусламж, ургийн зүрхний бичлэг, хэт авиан оношилгоо, эд, эсийн шинжилгээ/ хэлбэрээр авсан.
Мэс заслын дадлага шалгалтыг ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар ТМЭ-үүд дээр зохион байгуулсан. Онолын шалгалтанд тэнцсэн 38 зэрэг горилогч дадлага шалгалт өгсөн бөгөөд шалгалтын амжилт 100%.
Хүснэгт 2. Мэргэшлийн зэргийн шалгалтын амжилт, үр дүн
№ | Мэргэшлийн зэрэг | Шалгалтанд орсон зэрэг горилогчийн тоо | Мэргэшлийн зэрэг хамгаалсан эмчийн тоо | Амжилт
% |
|||
УБ хот | Аймаг | Нийт | |||||
4. | Ахлах зэрэг
|
34 | 11 | 45 | 38 | 84.4% | |
5. | Тэргүүлэх зэрэг | шинээр | 1 | 4 | 5 | 0 | 0 |
шинэчилэн тогтоох | 1 | – | 1 | 1 | 100% | ||
6. | Зөвлөх зэрэг | – | 2 | 1 | 3 | 2 | 75% |
Нийт | 38 | 16 | 54 | 41 | 75.9% |
Дадлага шалгалтын явцаас…
- Тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох, Зөвлөх зэрэг горилогч 4 эмчээс тайлан хамгаалалт шалгалт авсан бөгөөд 3 эмч амжилттай хамгаалсан. Амжилт-66.7%
Тайлан хамгаалалт шалгалтын явцаас…
ДҮГНЭЛТ
- Эх барих, эмэгтэйчүүд судлалаар Ахлах зэрэг шинээр 38, Тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох 1, Зөвлөх зэрэг 2 нийт 41 эмч мэргэшлийн зэрэг хамгааллаа.
- Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэшлийн зэргийн шалгалтыг Ахлах зэрэг шинээр горилогч 45, Тэргүүлэх зэрэг шинээр горилогч 5, Тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох 1, Зөвлөх зэрэгт горилогч 3 нийт 54 эмч өгч, шалгалтын амжилт 75.9% -тай дүгнэгдсэн,
- Онолын шалгалт өгсөн Ахлах зэрэг горилогч 45 эмчээс 7 эмч тэнцээгүй, амжилт 84.3%-тай, Тэргүүлэх зэрэг горилогч 5 эмч бүгд тэнцээгүй,
- Тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох, Зөвлөх зэрэг горилогч 4 эмч шалгалтанд орсон ба 75%-ийн амжилт үзүүлсэн,
- Шалгалтын комиссын гишүүд, багш нар зэргийн шалгалтад орж байгаа эмч нарын ерөнхий мэдлэг, ур чадвар шаардлагын хэмжээнд хүрэхгүй, бэлтгэл хангалтгүй байна гэж дүгнэсэн,
- МЭБЭЭНХ зэргийн шалгалтыг зохион байгуулах төлөвлөгөө, унших номын жагсаалт гаргах, давтлага өгөх, комиссын гишүүд болон зэрэг горилогч нарт тухай бүр мэдээлэл өгч ажилласан,
СУРГАМЖ
- Эмч нар мэргэшлийн зэргийн шалгалтанд хангалттай бэлтгээгүй,
- Онолын мэдлэг дутмаг, мэс засал, гардан үйлдлийн гүйцэтгэл, ур чадварыг сайжруулах шаардлагатай:
– Онолын шалгалтанд нийт 12 эмч хангалтгүй үнэлгээ авсан. Ахлах зэрэг шинээр горилогч -7, Тэргүүлэх зэрэг шинээр горилогч -5,
- Ахлах, Тэргүүлэх, Зөвлөх зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг хангахад дараах асуудлуудыг анхаарах:
– Оношилгоо, эмчилгээний шинэ арга, аргачлал нэвтрүүлэх,
– 5 жилийн ажлын тайлан, гүйцэтгэл, үр дүнг дүгнэх,
– Судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хэвлүүлэх, илтгэл тавих,
– Шавилан сургах
- Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай:
– Мэргэшлийн зэргийн шалгалтын журам, холбогдох тушаал, шийдвэрүүд,
– Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээнд мөрдөж буй ЭМС-ын тушаалууд,
– Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага.
- Танилцуулга бэлтгэх, тайлагнах, илтгэх чадвараа сайжруулах,
- ЭМХТ-ийн эмнэлгийн мэргэжилтний цахим бүртгэл дэх материал бүрдүүлэлтийг зааврын дагуу хийх.
Цаашид авах хэрэгжүүлэх санал, зөвлөмж:
- Мэргэшлийн зэргийн шалгалтын онол, эмнэлзүй, өртөө шалгалтын сорилын санг шинэчлэх,
- Тухайн жилд мэргэшлийн зэрэг горилох эмч нарыг 6 сараас доошгүй хугацаанд мэдээлэл, арга зүйгээр хангаж, шалгалтад бэлтгэх ажлыг зохион байгуулах,
- Мэргэшлийн зэрэг горилогч эмч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, зэрэг горилогчид тавигдах тусгай шаардлагыг бүрэн хангуулахад анхаарах,
- Тайлангаар хамгаалах зөвлөх, тэргүүлэх зэрэг шинэчлэн тогтоох зэрэгт орох эмч нарт унших материалын жагсаалт гаргаж, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ авах,