Гишүүдийн анхааралд
Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбооны эрхэм гишүүн эмч та доорх шалгуурыг хангаж байвал 2024 онд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдах Ази Далайн Эх Барих Эмэгтэйчүүдийн Холбооны их хуралд оролцож “Шилдэг залуу эмч” шагналд нэрээ дэвшүүлэх боломжтой боллоо. Мөн 2026 онд Австрали улсад болох Ази Далайн Эх Барих Эмэгтэйчүүдийн Холбооны их хуралд оролцон “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” хөтөлбөрт оролцох боломжтой боллоо.
Зааврын дагуу материалаа бэлтгэн “Шилдэг залуу эмч” шагналд өрсөлдөх нээлттэй боломжийг МЭБЭЭНХ зарлаж байна. Тавигдах шаардлага, материал авах хугацааг хавсарган илгээж байна.
2024 эсвэл 2026 оны шалгаруулалтын аль нэгэнд нь зөвхөн оролцох боломжтой тул өөрийн бүрдүүлж буй материалууд дээрээ тодорхой тусган явуулна уу?
МЭБЭЭНХолбооны ажлын алба
Файл татах: ЭНД ДАРЖ ТАТ