Өвчтөний аюулгүй байдлын дэлхийн өдөр – 09 сарын 17
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг дээшлүүлэх хамгийн чухал стратеги бол өвчтөн болон түүний гэр бүлийг тусламжид оролцуулах юм. Өвчтөний эрүүл мэндийн тусламжийг авах явцыг бүхэлд нь ойлгох, өвчтөн, үйлчлүүлэгч болон тэдний гэр бүлийн зүгээс тулгарч буй асуудлуудыг мэдсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг дээшлүүлнэ гэж үздэг билээ. Судлаачдын үзэж байгаагаар өвчтөн, түүний гэр бүлтэй үр дүнтэй харилцаа үүсгэн тэдний зүгээс тулгарч буй асуудлыг шийдвэрлэснээс эмнэлгийн тусламжид гарч буй үр ашиггүй зардлыг 15%-иар бууруулна гэжээ.
Энэ жил “Өвчтөний аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОЁ” гэсэн уриатай тэмдэглэж байна. Энэхүү дэлхийн өдрийг өвчтөн, гэр бүл, бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн салбарын удирдагчид, эрүүл мэндийн ажилтнууд, өвчтөний байгууллагууд зэрэг оролцогч талуудад нөлөөлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, аюулгүй байдлын арга хэмжээг хамтран боловсруулж, өвчтөний хэрэгцээ, хүсэл сонирхлыг бодитоор тусгаж, эцсийн дүндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилготой юм.