Back
ТАНИЛЦУУЛГА

Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо

нь Монгол улсын харьяат, эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн болон түүний салбар мэргэшил бүхий их эмч нарын ажил мэргэжлийнхээ өвөрмөц онцлог, эрх ашгийн үүднээс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж буй эмч нар сайн дураараа эвлэлдэн нэгдэж 1989 онд тус холбооны үндэс суурийг Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг нэртэйгээр байгуулсан түүхтэй.

Холбооны зорилго: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч – гишүүдийнхээ мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туслаж дэмжих, хамтын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онцлог ёс зүйг эрхэмлэн эрх ашиг, нэр төрийг хамгаалах Эмч нарынхаа идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэх замаар эх хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шатлалын тусламжийн чанар, хүртээмжийг дэлхий нийтийн өнөөгийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх

ХОЛБООНЫ ЗОРИЛГО

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч – гишүүдийнхээ мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, туслаж дэмжих, хамтын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онцлог ёс зүйг эрхэмлэн эрх ашиг, нэр төрийг хамгаалах; Эмч нарынхаа идэвх санаачлага, оролцоог нэмэгдүүлэх замаар эх хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шатлалын тусламжийн чанар, хүртээмжийг дэлхий нийтийн өнөөгийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх;

АЖЛЫН АЛБА

Ц.ҮРЖИНДЭЛГЭР
Тэргүүн
Tel: (+976) 99295970 [email protected]
С.НАРМАНДАХ
Гүйцэтгэх захирал
Tel: (+976) 96068092 [email protected]
И.ДАВААДОРЖ
Техникийн зөвлөх
Tel: (+976) 99186009 [email protected]
Г.ОЮУНЦЭЦЭГ
Нарийн бичгийн дарга
Tel: (+976) 99192744 [email protected]

 

НИЙГЭМЛЭГ  ҮҮСЭН  БАЙГУУЛАГДСАН  ТҮҮХЭН  ЗАМНАЛ

“МЭБЭЭНХ-ны түүхэн замнал” номыг Холбооны 30 жилийн ойд зориулан холбооны хүндэт тэргүүн, АУ-ны доктор Г.Пүрэвсүрэн зохиомжлон эмхэтгэж, холбооны зөвлөх И.Даваадорж хянан тохиолдуулж байгаа билээ. Тус номыг хэсэгчлэн танилцуулах болно.

Нийгэмлэгийг байгуулсан анхны хурал

1989 оны 11-р сард Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч  Анагаах ухааны доктор, профессор М. Дамбадорж Клиникийн 1-р амаржих газрын амбулаторийн 2-р давхарт байрлах хурлын танхимд хот, хөдөөгийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч нар цугларсан үеийг тохиолдуулан, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг байгуулах нь чухал болохыг тайлбарлаад дүрмийн эхний хувилбарыг танилцуулж хэлэлцүүлэн батлуулснаар Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг  анх үүсгэн байгуулагдсан юм.  Хуралд оролцогсдын саналаар профессор М. Дамбадоржийг нийгэмлэгийн тэргүүнээр сонгож тэнхимийн багш Г. Пүрэвсүрэнг нарийн бичгийн даргаар томилж, олонхийн санал авсан 9 эмчийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгон баталжээ.     Профессор М. Дамбадорж 1990 онд гавъяаны амралтанд гарахдаа  профессор Б. Жавд нийгэмлэгийн тэргүүний ажлыг шилжүүлсэн байна.

Профессор Б. Жав 1990 оноос эхлэн 17 жилийн турш нийгэмлэгийн тэргүүнээр ажиллажээ. Профессор Т. Эрхэмбаатар дэд тэргүүнээр ажиллаж байхдаа 1998 онд нийгэмлэгийн Логоны анхны дорхи загварыг гаргасан байна.

1989 оноос 2007 он хүртэл нийгэмлэгийн ажил тогтмол биш, Эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхимын өрөөг түшиглэж ажлаа явуулдаг байсан. Тэр үед гишүүдийн бүртгэл бүрэн гүйцэт бус, банкинд нийгэмлэгийн данс байгаагүй тул татвар цуглуулахад бэрхшээлтэй байсан юм.  Иймд нийгэмлэгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нь ямар нэг урамшуулалгүй  сайн дурын үндсэнд ажилладаг байлаа.

1.3. 1995 он МЭБЭЭНН Ази, Далайн Эх Барих Эмэгтэйчүүдийн Холбоонд элссэн нь.

МЭБЭЭНН-нь  АДЭБЭХ -нд элсэхийн тулд 1994 онд Монголд ажиллаж байсан Австралын эмч доктор Jeffery Tan-ны зөвлөснөөр  АДЭБЭХ-ны ерөнхийлөгч байсан Австралын профессор Joffrey  Bishop, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга профессор Shan Ratnam нарт хүсэлт илгээж тэд тусалсанаар 1995 оны 10-р сарын 15-20-нд Индонез улсын Бали хотод болсон 15-р их хурлаар МЭБЭЭНН  тус холбооны гишүүнээр элссэн.

АДЭБЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Prof. Geoffrey Bishop

Энэ хуралд эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш Т.Эрхэмбаатар, Д. Цогзолмаа, Б. Шинэтөгс нар МЭБЭЭНН-ийн төлөөлөгчөөр оролцсон оролцсон .

Ази, далайн эх барих эмэгтэйчүүдийн холбооны 15-р их хуралд оролцсон төлөөлөгчид. Зүүн гараас Б. Шинэтөгс, Т. Эрхэмбаатар, Д.Цогзолмаа. 1995 оны 10-р сарын 15. Индонез улсын Бали хот

АДЭБЭХ/-нд гишүүнээр элссэнээс хойш МЭБЭЭНН-нь гадаадаас ирсэн албан бичигт хариу өгөх, их хуралд төлөөлөгчөө сонгож оролцуулах,  холбооноос зарладаг шилдэг, залуу эмч нарын шагналд  нийгэмлэгийн ажилд  идэвхитэй оролцдог, судалгаа, шинжилгээний ажил хийдэг гишүүн эмч нараа тодорхойлж оролцуулах, холбооны татвар төлөх зэрэг ажлыг хийдэг болсон.

Нийгэмлэгийн анхны ЛОГО