Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-д шинээр сонгогдох нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна.
- МЭБЭЭНХ-ны идэвхтэй гишүүн байх;
- Боловсролын эсвэл мэргэшлийн зэрэгтэй;
- Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах болон зохион байгуулах чадвартай;
- Холбооноос зохион байгуулж байгаа ажилд оролцдог, холбооны нэрийн өмнөөс гадаад, дотоодын их, бага хуралд оролцож илтгэл тавьж, үг хэлж байсан, “Эх нярай-Эсэн мэнд” сэтгүүлд материал хэвлүүлж, хэвлэн гаргахад оролцож байсан;
- Холбооны санхүүг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан, гишүүнчлэлийн татвараа тогтмол төлдөг;
- Холбооноос зохион байгуулж буй ажилд идэвх, санаачлагатай оролцох, Удирдах зөвлөлийн хуралд тухай бүр оролцох боломжтой байх;
- Холбооноос хариуцуулж өгсөн ажлыг тухай бүр гүйцэтгэж, тайлагнах чадвартай байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх.
Жич:Удирдах зөвлөлд нэр дэвшигч нь Анкет, CV болон дээрх шаардлага тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.