МЭБЭЭНХ-ны “ТЭРГҮҮН”- д шинээр сонгогдох нэр дэвшигчид тавигдах шаардлага
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны “ТЭРГҮҮН”-д шинээр сонгогдох нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна.
- Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны гишүүн байх;
- Эрүүл мэндийн салбарт ажилладаг, зохион байгуулах, удирдах ажлын туршлагатай байх;
- Боловсролын эсвэл мэргэшлийн зэрэгтэй байх;
- Холбооноос зохион байгуулсан аливаа ажилд идэвхтэй оролцдог байх;
- Гадаад, дотоодын байгууллагатай холбоог төлөөлөн харьцах англи хэлний чадвартай байх;
- Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ёс зүйн зөрчил гаргаагүй, багаар ажиллах чадвартай байх;
- Холбооны санхүүгийн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан, гишүүний татвараа төлдөг байх;
- Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байх;
- Холбооны тэргүүнээр тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн чадвартай байх;
- Хэрэв та Тэргүүнээр сонгогдвол, холбооны үйл ажиллагааг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлсон танилцуулга (А4 хэмжээтэй, 1 хуудас)-ыг бичсэн байх.
Жич: Тэргүүнд нэр дэвшигч нь Анкет, CV болон дээрх шаардлага тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.