Observership in Obstetric & Gynaecological Ultrasound
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Дахин нэг сургалтын зар мэдээллийг хүргэж байна.
Ази Далайн Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо (AOFOG)-ны Хэт авиан хорооноос Австрали, Малайз, Энэтхэг улсуудад 2-3 сарын сургалт (Observership)-ын хөтөлбөр зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь хэт авиан шинжилгээ оношилгооны мэдлэгээ шинэчлэн сайжруулах, улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоотой танилцах туршлага судлах боломж олгох юм.
Австрали, Малайз, Энэтхэгийн төв тус бүрт 2 хүртэл эмч хүлээн авах ба сонирхсон эмч мэргэжилтэн материалаа бүрдүүлэн МЭБЭЭНХ-д 2022 оны 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлээрэй.
Өргөдөл гаргагч эмч нь англи хэлний ахисан шатны мэдлэгтэй, замын зардал, байр, амьжиргааны мөнгөө өөрөө төлөх ба AOFOG-оос цалин, санхүүгийн ямар нэгэн дэмжлэг байхгүй, зөвхөн эмнэлэг, төвүүдэд суралцах боломжийг олгож байгааг анхаарна уу.
Хавсралтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Observership in Obstetric & Gynaecological Ultrasound
Ts.Urjindelger, MD., PhD
President of MFOG
First Maternity Hospital, Sukhbaatar district, 1st khoroo,
Peace avenue Ulaanbaatar-210648, Mongolia
Mobile: +976-99295970