ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (МЭБЭЭНХ)-ны
гүйцэтгэх захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эх барих, эмэгтэйчүүд судлалаар мэргэшил эзэмшсэн, мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх,
- Тогтвор суурьшилтай ажиллах,
- Боловсролын эсвэл мэргэшлийн зэрэг хамгаалсан, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах чадвартай байх,
- Зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх,
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайтай байх,
- Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх
Гүйцэтгэх ажлын үндсэн чиглэл
- Холбооны дүрэм, зорилго, зорилтын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, ажлын албыг ахлан ажиллах,
- Холбооны үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөө, бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр, удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих,
- Холбооны үйл ажиллагааг Дэлхийн болон Ази далайн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоотой уялдуулж зохион байгуулах, төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах,
- Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын эрх ашгийг хамгаалах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ болон бусад үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог хангах, зохион байгуулах,
- Холбооны санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах
Бүрдүүлэх баримт бичиг:
- Өргөдөл
- Анкет ( CV )
- Ажил байдлын тодорхойлолт
Гүйцэтгэх ажлын чиглэлийг зөвшөөрч, тавигдах шаардлагыг хангасан эмч, мэргэжилтэн дээрх баримт бичгийг бүрдүүлж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагаас өмнө Өргөө амаржих газарт байрлах ажлын албанд ирүүлнэ үү.
Холбооноос томилогдсон ажлын хэсэг материалаа ирүүлсэн
мэргэжилтнүүдтэй ярилцлага хийж шалгаруулна.
Холбоо барих утас: 99295970, 99192744
МЭБЭЭНХ