Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ” шалгаруулах шалгуур
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбооны “ШИЛДЭГ ЭМЧ”-ийг дараах шалгуураар шалгаруулна.
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эх барих, эмэгтэйчүүд судлалаар мэргэшиж, 8 ба түүнээс дээш жил тогтвортой ажиллаж байгаа
- Сүүлийн 5 жилд боловсролын зэрэг, эсвэл мэргэшлийн зэрэг хамгаалсан
- Хамт олныхоо дунд нэр хүндтэй, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, багаар ажиллах чадвартай байх
- Холбооны гишүүн байх, холбооноос зохион байгуулж байгаа ажилд идэвх, санаачлагатай оролцдог, дэмжиж ажилладаг байх
- Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр олон улсын болон аймаг, бүс, үндэсний хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн, эсвэл гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлд судалгаа, шинжилгээний болон бусад өгүүлэл нийтлүүлсэн байх
- Сүүлийн 5 жилд оношилгоо, эмчилгээний шинэ арга аргачлал нэвтрүүлсэн байх
Жич: Салбар зөвлөл бүр дээрх шалгуурыг бүрэн хангасан 1 эмчийг “Шилдэг эмчид” нэр дэвшүүлэн, шалгуур тус бүрийг хангасан тухай танилцуулгыг бичиж, нотлох баримтуудыг хавсарган ажлын албанд ирүүлнэ.