ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЗАР МЭДЭЭЛЭЛ
- 2024 оны зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг III/01 – IV/01 хооронд ЭМХТ-ийн http://hr.hdc.gov.mn цахимаар авна.
- Шалгалтанд бүртгүүлэхийн өмнө Мэргэжлийн зэргийн НИЙТЛЭГ, ТУСГАЙ шалгуур шаардлагын дагуу “Ерөнхий мэдээлэл”, “Мэргэжил”, “Ажлын туршлага”, “Боловсрол”, “Мэргэжлийн зэрэг”, “Сургалт”, “Гишүүнчлэл”, “Дүйцүүлэх материал” хэсгийг бүрэн бөглөх ёстой.
ЭМХТ-ийн сайт болон хавсралтаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
- НИЙТЛЭГ ШАЛГУУР
- ТУСГАЙ ШАЛГУУРыг mfog.mn сайтын Мэргэшлийн зэргийн шалгалт – 2024 дотор байршуулсан.
- Байгууллагын даргын зөвшөөрөл бүхий ХҮСЭЛТИЙН МАЯГТ, мөн ӨРГӨДЛИЙН МАЯГТыг ЭМХТ-ийн сайтаас татаж аваад бөглөн дүйцүүлэх материалд хавсаргана.
- Тусгай шалгуурын тайлан бичих загварыг татан авч бөглөөд Д4 Тайлбар хэсэгт Тайлан гэж бичиж оруулна.
- Зэргийн шалгалтыг IV/15 – V/10 өдрүүдэд авна.
- Шалгалт нь ахлах тэргүүлэх зэрэг горилогч нарт ОНОЛ, ДАДЛАГА хэлбэрээр, зөвлөх зэрэг горилогч нар ТАЙЛАН ХАМГААЛАЛТ хэлбэрээр авна.
- Жишиг тестийг mfog.mn сайтын Мэргэшлийн зэргийн шалгалт – 2024 дотор 2 дугаар сарын 26-наас байршуулна.
- Зэрэг горилогч эмч нартай 3 сарын 12-ны Мягмар гаригийн 15 цагаас ZOOM meeting хийнэ.
Холбоосыг 5 хоногийн өмнө е-мэйл хаяг болон мессенжер групп руу илгээнэ.
2024-Ахлах зэрэг
2024-Тэргүүлэх зэрэг
2024-Зөвлөх зэрэг гэсэн групп үүсгээд зар мэдээллийг хүргэх болно.
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН УНШИХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ 2024 Татах
ӨРГӨДЛИЙН МАЯГТ, ТУСГАЙ ШАЛГУУР БОЛОН ХҮСЭЛТИЙН МАЯГТ Татах
АМЖИЛТ ХҮСЬЕ