ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2022
Мэргэшлийн зэргийн шалгалтад 2022 оны 02 сарын 25-ны дотор Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд өөрийн холбогдох мэдээллийг оруулна.
Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд бүртгэл үүсгэж, дараах талбарыг заавал бөглөнө:
- Мэргэжил: мэргэжил, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн талаарх мэдээллийг заагдсан хэсэгт оруулна. /Хавсралт хэсэгт дипломын хуулбарыг оруулах/.
- Ажлын туршлага: өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын мэдээлэл оруулна. /Хавсралт хэсэгт Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын хэсгийн хуулбарыг оруулах/.
- Боловсрол: эзэмшсэн боловсролын мэдээлэл, элссэн, төгссөн он зэрэг мэдээллүүдийг оруулна. /Бакалавр, доктор, магистр г.мэт/
- Лиценз: мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн мэдээлэл системээс татагдах тул бөглөх шаардлагагүй.
- Зэрэг: өмнө авсан зэргийн мэдээллийг оруулах ба хавсралтаар гэрчилгээний хуулбарыг оруулна. /Хэрвээ мэргэшлийн зэргийг анх удаагаа горилж байгаа бол бөглөх шаардлагагүй/.
Шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн шалгалтад өгөх мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд ГИШҮҮНЧЛЭЛ үүсгэнэ /https://hr.hdc.gov.mn/login веб хуудасны ЗААВАР ХАРАХ хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу./
Мөн ЗАРЛАЛ- ШАЛГАЛТЫН ЗАР хэсэг рүү хандан Мэргэшлийн зэргийн шалгалтад бүртгүүлнэ.
Жишээ нь: Мэргэшлийн зэргийн шалгалт- Арьс судлал- Ахлах зэрэг гэсэн рүү орж БҮРТГҮҮЛЭХ товч дарснаар бүртгэгдэнэ.
Жич: Шалгалтын зар 2022 оны 02 сарын 15-ны дотор үүснэ
http://hdc.gov.mn/page/25/ /Бүрдүүлэх материал/
http://hdc.gov.mn/page/105/ /Нийтлэг шаардлага/
Тусгай шаардлагыг Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд хандан бүрдүүлж өгнө. Дараах холбоосоор хандан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://hdc.gov.mn/page/104/
Хэрвээ та нийтлэг болон тусгай шаардлагын дагуу материалаа дутуу бүрдүүлвэл шалгалтын комисс бүртгэлийг БУЦААХ боломжтойг анхаарна уу/
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98142485 утсаар холбогдоно уу
Зэргийн шалгалтанд бүртгүүлэх хүмүүс доорхи линкээр орж бүртгүүлнэ үү.
Жич: Бүртгүүлэхдээ хавсаргах файлыг PDF форматаар хадгалж хавсаргана уу.
Файлын нэрийг англи үсгээр цөөн үсгэнд багтааж бичнэ үү.