2022 оны зэргийн шалгалтын бүртгэл дуусч баталгаажлаа.
2022 онд Эх барих эмэгтэйчүүд судлалаар мэргэшлийн зэрэг горилох шалгалтанд нийт 78 эмч мэргэжилтэн бүртгүүлэн баталгаажлаа.
Зэргийн шалгалт 2 янзаар зохион байгуулагдана.
- Ахлах, тэргүүлэх зэрэг шинээр горилогч нар ОНОЛ, ДАДЛАГА шалгалттай
- Зөвлөх зэрэг болон Тэргүүлэх зэргээ давтан хамгаалах эмч нар ТАЙЛАН ХАМГААЛАЛТ хэлбэрээр шалгалтаа өгнө.
Онолын шалгалтыг ЦАХИМААР авна. ДАДЛАГА шалгалт нь 2 хэсэгтэй (мэс засал, эмнэлзүйн ур чадварын өртөөчилсөн шалгалт)
Унших номын жагсаалт болон жишиг 1000 тест сайтанд тавигдсан.
Та бүхэндээ амжилт хүсье.