2020 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшлийн зэрэг олгох 2020 оны шалгалт 11 сарын 2-оос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
ЭХЭМҮТ болон Нийслэлийн амаржих газруудаас 21, орон нутгаас 19, хувийн хэвшлийн эмнэлгээс 6, АШУҮИС-аас 3, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд шалгалт өгсөнөөс нийт 48 эмч мэргэжилтнүүд мэргэшлийн “АХЛАХ”, “ТЭРГҮҮЛЭХ”, “ЗӨВЛӨХ” зэргийг амжилттай хамгаалав.
Онол дадлагын шалгалт өгч эх барих эмэгтэйчүүдийн мэргэшлийн “Ахлах” зэргийг амжилттай хамгаалсан эмч нарын нэрсийг дурьдвал:
- А.Алтанцэцэг, Э.Болортунгалаг (ЭХЭМҮТ)
- Л.Амарзаяа (Юнимед эмнэлэг)
- Б.Байгалмаа (Таны төлөө бид эмнэлэг)
- Б.Батбаатар (Дорноговь)
- Г.Баярмаа, Б.Очирмаа (Хөвсгөл)
- Г.Баянжаргал, Ч.Бямбадорж (Медипас эмнэлэг)
- С.Батцэцэг, Д.Өлзийбаяр (Төв аймаг)
- Ж.Болдбаатар (Говь Сүмбэр)
- Н.Болормаа (ЭМЯ)
- Г.Гандолгор (НААГ)
- С.Ганчимэг, Б.Цэнгэлмаа (НХАГ)
- Ч.Даваацэцэг (Дорнод, Цагаан Уул сум)
- Г.Замбага, Б.Лхагвадулам, А.Мөнхбилгүүн, С.Нямжав (НӨАГ)
- М.Мөнхзаяа (ТТАХНЭ)
- Г.Отгонням (Завхан)
- Л.Сэр-Од (АСЭ эмнэлэг)
- Л.Туяацацрал (АШУҮИС-Сувилахуйн сургууль)
- М.Цэгмид (Өвөрхангай)
- П.Энхбаяр (Сэлэнгэ)
- Х.Энхдэлгэр (Цагаан Уул эмнэлэг)
- Э.Энхмаа (Сүхбаатар)
- Ц.Эрдэнэчимэг (Дархан Уул) нар байна.
Онол, дадлагын шалгалт өгч эх барих эмэгтэйчүүдийн мэргэшлийн “Тэргүүлэх” зэргийг амжилттай хамгаалсан эмч нарыг тодруулбал К.Айна, С.Мөнхзул (НӨАГ), Г.Дүгэрсүрэн Н.Пүрэвдулам (Архангай), Я.Оюунбилэг (АШУҮИС-Сувилахуйн сургууль), З.Хосцэцэг (НХАГ), Б.Чимгээ (Сэлэнгэ, Мандал сум), Д.Энхзаяа (Өвөрхангай, Хархорин сум) нар билээ.
Мэргэшлээрээ 25-42 жил ажилласан тайлан хамгаалалт хийн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын арвин их төлөвлөгөөтэйгөөр “Зөвлөх” зэрэг хамгаалсан эмч нарыг нэрлэвэл М.Энхжаргал, Т.Сарантуяа, Ж.Энхтуяа, Ч.Мөнхбаяр (ЭХЭМҮТ), Д.Өнөржаргал (НӨАГ), Ж.Оюунцэцэг (НХАГ), С.Ганболд (НААГ), Я.Дашпагма (УХТЭ), Б.Жаргалсайхан (АШУҮИС), Б.Цогмаа (Гурван гал эмнэлэг) нар юм.
Онолын шалгалтандаа 90-ээс дээш оноотой А үнэлгээ авсан эмч мэргэжилтнүүд 40%-ийг эзэлж байсан бол дадлага шалгалтандаа 94% нь А үнэлгээ авсан байна.
Энэ жил сумын эмч 3, Улаанбаатар болон орон нутгийн хувийн хэвшлийн эмч мэргэжилтнүүд шалгалтанд орж мэргэшлийн зэрэгтэй болж байгаа нь онцлог байлаа.