Мэдээлэл
- ЭМС-ын 2019 оны 11 сарын 15-ны А/513 тоот тушаалаар Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам шинээр батлагдсан.
- МЭБЭЭНХ нь Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
- Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” гэсэн 3 шатлалтай.
- Мэргэшлийн зэрэг хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш жил байна.
- Мэргэшлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй.
- Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжил, үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн аль нэг чиглэлээр мэргэшлийн зэрэг шатлан олгоно.
Мэргэшлийн зэргийн хүчин төгөлдөр хугацаа:
- Ахлах, тэргүүлэх зэрэг анх олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа нөхцөлд 10 жил
- 10 жил ажилласны дараа 1 удаа давтан хамгаалах шаардлагатай бөгөөд амжилттай хамгаалсан нөхцөлд тухайн мэргэжил, мэргэшлээр цаашид тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд
- Зөвлөх зэрэг олгосноос хойш тухайн мэргэжил, мэргэшлээр тасралтгүй ажиллаж байгаа бүхий л хугацаанд хүчинтэй байна.
Мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах нийтлэг шалгуур
- “Ахлах” зэрэг горилогч нь мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй, сум тосгон, ӨЭМТ, сум дундын эмнэлэгт ажиллаж буй бол 6-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
- “Тэргүүлэх” зэрэг горилогч нь мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, сум тосгон, ӨЭМТ, сум дундын эмнэлэгт ажиллаж буй бол 10-аас доошгүй жил ажилласан байх, сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
- “Зөвлөх” горилогч нь мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, БОЭТ, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх, салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байх зэрэг шалгууртай.
- Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь мэргэшлийн зэрэг горилогчид тавигдах ТУСГАЙ ШААРДЛАГЫГ шатлал бүрээр баталж, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс зөвшөөрсний дагуу хэрэгжүүлнэ.
Та бүхэн ЭМЯ-ны вэб хуудаснаас татан авч уншина уу.
Жич: Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.