Оны шилдэг эмч шалгаруулах
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын Холбоо /МЭБЭЭНХ/ 2019 оны шилдэг эмч, судлаач нарыг шалгаруулж, дараах шагналуудыг олгохоор төлөвлөж байна. Үүнд:
- Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Б.Жав багшийн “Аврал түгээгч” эрдэнийн хүндэт тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналаар 1 эмч
- Монгол улсын Ардын эмч, гавъяат эмч, клиникийн профессор Б.Үйлстийн нэрэмжит шилдэг эмч шагналаар 1 эмч
- Монгол улсын хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор, МАУА-ийн гишүүн Т.Эрхэмбаатарын нэрэмжит “Шилдэг судлаач эмч” шагналаар 1 эмч
тус тус шалгаруулна.
Эдгээр шагналуудад албан бичигт хавсаргасан болзолуудын дагуу эмч нараа тодруулж, холбогдох материалуудыг бүрдүүлж энэ оны 12 дугаар сарын 5-ны дотор манай ажлын албанд скайнердсан хэлбэрээр ирүүлэхийг мэдэгдье.
Шилдэг эмч, судлаач шалгаруулах болзол, бүрдүүлэх материалыг хавсаргав.