“Эх барихын яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалт” зохион байгуулсан тухай
“Эх барихын яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалт” сургалтыг 2019 оны 5 сарын 20-21 нд Малайзын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн 6 эмчийн оролцоотойгоор зохион байгуулав. Сургалтанд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Баянхонгор, Хатан эмнэлэг, Гурван гал эмнэлгийн нийт 27 эмч оролцов. Онол, дадлага хосолсон, оролцооны аргаар зохион байгуулсан уг сургалт амжилттай болов. Монгол усад эндсэн эхчүүдийн 54.3% нь эх барихын шууд шалтгааны улмаас эндсэн байсан ба эхийн эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг 3 хожимдлын зарчмаар авч үзэхэд 87.4% нь хожимдол 3 буюу авсан тусламж нь оновчтой биш, хор хохирол учруулахаар байж уу? гэдэгт хариулт өгсөн байна. Нийт эндсэн эхийн ихэнх нь (70.2%) эх барихын иж бүрэн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэгт тусламж авч эндсэн хэдий ч, сэргийлэх боломжтой эндэгдэл багагүй (60 гаруй) хувийг эзэлж байгаагаас цус алдалт, манас таталтын урьдал, умайн урагдал, үр хөндөлтийн шалтгаант эндэгдэл зонхилж байна. Энэхүү эх барихын яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалт нь эх барихын эмч нарын мэдлэг гардан тусламж үзүүлэх ур чадварыг дээшлүүлэн улмаар манай улсад эхийн эндэгдлийн бууруулахад чухал ач холбогдолтой боллоо.