Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоотой хамтарсан сургалтын бүртгэл эхэллээ.
Монголын эх барих, эмэгтэйчүүдийн холбоо Малайз улсын эх барих, эмэгтэйчүүд болон Урогинекологч эмч нарын нийгэмлэгтэй хамтран дараах төлбөртэй сургалтуудыг зохион байгуулах гэж байна.
- Эх барих, эмэгтэйчүүдийн залуу эмч нарт зориулж “Эх барихын яаралтай тусламж” сэдэвт 2 өдрийн онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 05 дүгээр сарын 20-21 ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт зохион байгуулна. Сургалтад оролцогчдын тоо хязгаартай. Бүртгэл 05 сарын 10 ныг дуустал явагдана.
- “Төрсний дараах хярзангийн хүнд хэлбэрийн урагдлын үед үзүүлэх тусламж” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2019 онын 08 сарын 02-03-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт зохион байгуулна.
Сургалтад оролцогчдын тоо хязгаартай. Бүртгэл 07 сарын 10 ныг дуустал явагдана.
Сургалтад оролцох эмч нарын бүртгэл явагдаж байгаа тул бүртгэлийн хуудсыг бөглөж холбогдох хаягаар мэдээлэлээ ирүүлнэ үү.
МОНГОЛЫН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ХОЛБОО
2019 оны 4 дүгээр сар 16
Бүртгэлийн маягт
ICEO Бүртгэлийн маягт
Төрсний дараах хярзангийн хүнд хэлбэрийн урагдлын үед үзүүлэх тусламж