“Гэр бүл төлөвлөлтийн аргууд- суулгац, ерөндөг тавих авах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
ЭМЯ-ны захиалгаар НҮБХАС-ийн санхүүжилтээр МЭБЭЭНХ-оос “Гэр бүл төлөвлөлтийн аргууд- суулгац, ерөндөг тавих авах” сэдэвт ур чадвар гардан үйлдлийн сургалтыг 9 сарын 5-10 хооронд зохион байгууллаа.
Сургалтанд Дорнод аймгийн БОЭТ болон өрхийн эрүүл мэндийн төвийн 15, Хэнтий аймгийн НЭ болон Өмнөдэлгэр, Баянхутаг, Гал шар, Баян Адарга, Норовлин, Баянмөнх, Жаргалтхаан, Өлзийт, сумын 20, нийт 35 эх баригч хамрагдав.
Сургалтанд МЭБЭЭНХ-ны тэргүүн, АШУ-ны магистр, клиникийн профессор , тэргүүлэх зэргийн эмч Б.Цэдмаа, МЭБЭЭНХ-ны гүйцэтгэх захирал, АУ-ны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Үржиндэлгэр, МЭБЭЭНХ-ны УЗГ, АУ-ны магистр, клиникийн профессор, олон улсын сургагч багш Д.Энх-Оюун нар лекц уншиж дадлага удирдав.
Сургалтанд идэвхтэй оролцсон эх баригч нартаа, дэмжиж ажилласан аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага, томилолтын багийн хамт олондоо баярлалаа.