Преэклампсийн тухай
Преэклампси нь артерийн даралт ихсэлттэй холбоотой жирэмсэн эмэгтэйд илэрдэг ноцтой хүндрэл юм. Жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн төрснөөс хойшхи 6 долоо хоног дотор жирэмсэн эмэгтэй бүрт илэрч болно.
Преэклампсиг эрт илрүүлэх нь эх, урагт хоёуланд нь ач холбогдолтой. Хэрвээ танд преэклампсийн шинж тэмдэг, бие эвгүйрхсэн байдал илэрвэл эмнэлэгт хурдан хандаарай.