Мэдээлэл
Зэргийн шалгалтанд материал тэнцсэн эмч нарын нэрс
2021 онд эх барих эмэгтэйчүүд судлалаар мэргэшлийн зэргийн шалгалтанд орохоор нийт 134 эмч өргөдөл, хүсэлт гарган бүртгүүлсэн. МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөл, шалгалтын комиссын гишүүд нийтлэг болон тусгай шалгуурын дагуу материал бүрдүүлэлттэй танилцан хэлэлцсэний дүнд 136 эмчийн материал шаардлага хангасан. Үүнд ахлах зэрэгт 44, тэргүүлэх зэрэгт 51, зөвлөх зэрэгт 10, ахлах зэргээ давтан хамгаалах 1, тэргүүлэх зэргээ давтан хамгаалах 30 байна. Шаардлага хангасан материал ирүүлсэн эмч нарын нэрсийг ЭМХТ рүү илгээсэн нэрс холбоосоор үзнэ үү.
- Шалгалт 2021 оны 4 сарын 15-аас 5 сарын 15 хооронд зохион байгуулагдана.
- Онолын шалгалт 2021 оны 4 сарын 15-аас 4 сарын 20-ны хооронд зохион байгуулагдана.
- Онолын шалгалтын ЖИШИГ СОРИЛ сайтанд тавигдсан. Дараах холбоосоор ЖИШИГ СОРИЛ орж үзнэ үү.
ЭМХТ рүү илгээсэн нэрс
Тодруулах зүйл байвал 99295970, 88110520, 99186009 утсаар холбогдоно уу.
МЭБЭЭНХ