2021 оны зэргийн шалгалт зохион байгуулах тухай мэдээлэл
ЭМС-ын 2019 оны 11 сарын 15-нд батлагдсан А/513 тоот Журам шинэчлэн батлах тухай (мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох) тушаал гарсантай холбоотойгоор 2021 онд эмч нарын мэргэшлийн зэргийн шалгалт 2 янзаар зохион байгуулагдана.
Шалгалт ЭМХТ-өөс баталсан төлөвлөгөөний дагуу 2021 оны 04 сарын 15-наас 05 сарын 15-ны хооронд зохион байгуулагдана.
- Одоо байгаа мэргэшлийн зэргээ шинэчлэн хамгаалах
- Шатлал ахиулан мэргэшлийн зэрэг хамгаалах
I. Одоо байгаа мэргэшлийн зэргээ давтан хамгаалах
2015 оноос өмнө “Ахлах”, “Тэргүүлэх” зэрэг хамгаалсан эмч нар мэргэшлийн зэргээ давтан хамгаална. Энэ хэлбэрт хамрагдах эмч нар:
- “Ахлах” зэргийг шинэчлэн бататгах эмч нар
- Одоо “Тэргүүлэх” зэрэгтэй, гэхдээ мэргэшлээрээ ажилласан жил нь 25 жил хүрээгүй (өөрөөр хэлбэл зөвлөх зэргийн нийтлэг шалгуурт хүрээгүй) эмч нар
Давтан хамгаалах эмч нарын шалгалтыг сүүлийн 5 жилийн ажлын тайлан, хамгаалах зэргийн “Тусгай шалгуур”-аар ТАЙЛАН ХАМГААЛАХ хэлбэрээр зохион байгуулагдана.
II. Шатлал ахиулах мэргэшлийн зэрэг хамгаалах
- “Ахлах”, “Тэргүүлэх” зэргийн нийтлэг болон тусгай шалгуурыг хангасан эмч нараас ОНОЛ, ДАДЛАГА шалгалтын хэлбэрээр зохион байгуулагдана.
- “Зөвлөх” зэргийн нийтлэг болон тусгай шалгуур хангасан эмч нараас Тайлан хамгаалах хэлбэрээр зохион байгуулна.
Мэргэшлийн зэргийн шалгалтын 2021 оны төлөвлөгөө батлагдсан.
COVID19-ын нөхцөл байдалтай холбоотой хөдөлгөөн орж болзошгүй тул бэлтгэлээ ханган ажиллана уу.