Ойн нэрэмжит спортын тэмцээн
Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн нэрэмжит “НИЙСЛЭЛИЙН ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭН” 2019 оны 4-р сарын 12-13-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Хүрээ амаржих газартай хамтран 30 жилийн ойн нэрэмжит Нийслэлийн төр, хувийн хэвшлийн төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шилжин явах цомын төлөөх тэмцээнийг 4 сарын 12-13-ний өдрүүдэд зохион байгуулав. Тус тэмцээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих, Амгалан амаржих, Өргөө амаржих газрууд, Таны төлөө бид болон Гурван гал хувийн эмнэлгүүдийн баг, тамирчид шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр нийт 102 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа шалгаруулав. Шатар, теннисийн төрөлд тус бүр 24 тамирчид оролцов. Шатрын эрэгтэйчүүдээс Таны төлөө бид, Хүрээ амаржих, НЭМГ, эмэгтэйчүүдээс Гурван гал, Амгалан амаржих газрууд эхний 3 байранд шалгарав. Ширээний теннисийн төрөлд эрэгтэйчүүдээс Амгалан амаржих, Гурван гал, НЭМГ, эмэгтэйд Өргөө амаржих, Гурван гал, Өргөө амаржих газрын тамирчид байр эзлэв. Гар ба сагсан бөмбөгийн төрөлд тус бүр 12 баг тамирчид оролцов. Тэмцээний нийлбэр дүнгээр Хүрээ амаржих газрын баг шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээн маш их өрсөлдөөнтэй болж, оролцогсод жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналтай байлаа.