Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн “ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ” эмч шалгаруулах үзүүлэлт, бүрдүүлэх материал
Шалгуур үзүүлэлт
- Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлээр 10-с доошгүй жил ажилласан, 35 хүртэлх настай байх.
- Эмчийн зэрэгтэй байх.
- Сүүлийн 3 жилд ажилдаа нэвтрүүлсэн оношлогоо,эмчилгээний шинэ дэвшилтэд арга барил /тодорхой баримтаар/
- Сүүлийн 2 жилд гадаад дотоодын хуралд илтгэл тавьж хэвлүүлсэн (3 доошгүй)
- Оношлогоо, эмчилгээний доголдол гаргаагүй байх (Байгууллагын ёс зүйн хорооны тодорхойлолт)
- Олон нийтийн ажилд идэвхи, санаачлага гарган, манлайлж ажилласан тэргүүн туршлага ( тэргүүн туршлага нэвтрүүлсэн аль нэг ажлынхаа талаар тайлан ирүүлэх)
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй (Гэрчилгээ, диплом)
Дээрх шалгуурыг хангасан бол дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
- Товч намтар
- Сүүлийн 3 жилийн ажлын тайлан
- Байгууллагын тодорхойлолт болон хамт олны хурлын тэмдэглэл
- Бүтээлийн жагсаалт
- Хамт олны манлайлал, нийгмийн идэвхи санаачлага гаргаж ажилласан талаарх тэргүүн туршлага
- Гадаад хэлний мэдлэгийг гэрчлэх диплом, гэрчилгээний хуулбар
Материал авах хугацаа: 2018 оны 12 сарын 1
Ө.Гандолгор-99994026, И. Даваадорж-99186009