
ДЭЛХИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 25-Р ИХ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн холбооны 25-р их хурал Өмнөд Африкийн Cape Town хотноо зохион байгуулагдаж нийт 5000 гаруй эх нярайн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хуран чуулж эмэгтэйчүүд, охид хүүхдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалахад суралцах, туршлагаа солилцох, мэдлэг мэдээллээ хуваалцах, дээшлүүлэх асар их өрнөлтэй, урам зоригтой өдрүүд болж өнгөрлөө.
Энэ их хуралд Монголын 12 эх барих эмэгтэйчүүдийн эмч нар аман илтгэл-2, ханын илтгэл 4-ийг танилцуулсан амжилттай оролцоод ирлээ.


“Төрсний дараах цус алдалтаас сэргийлэх өдөр”-ийг сурталчлах, тунхаглах дэлхийн өдөр – 10 дугаар сарын 5-нд их хурлын нээлт болж, нээлтэнд FIGO-ийн Ерөнхийлөгч Аnne Beatrice Kihara “Төрсний дараах цус алдалтаас сэргийлэх, оношлох, эмчилгээ”-ний шинэчилсэн удирдамж гарсаныг мэдэгдэв. (https://tinyurl.com/who-pph-work)
Энэхүү их хуралд оролцогчид Хөхний хавдрын эсрэг олон нийтийн гүйлт, Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг явган алхалт хийн дуу хоолойгоо нэгтгэн өргөн оролцсоноороо онцлог байлаа.
FIGO 2025-д оролцсон МЭБЭЭНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд FIGO Ерөнхийлөгч (2025-2027) Проф. Frank Louwen, нарийн бичгийн дарга Проф. Ravi Chandran нартай уулзалт хийсэн ба 10 сарын 8-нд Ерөнхий Ассамблейн сонгуулиар Проф. Ravi Chandran 2027-2029 оны FIGO President-Elect-ээр сонгогдсон билээ.

Үндсэн хуралдаануудад дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн олон нэр хүндтэй илтгэгчид байсан. Үүнээс AOFOG session-д Prof. Pisake Lumbiganon, Prof. Rohana Haththothuwa, Prof. Jadeep Tank нарын уншсан илтгэлийг та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна. ( www.mfog.mn)

FIGO-ийн Ази далайн орнуудыг хариуцсан итгэмжит төлөөлөгч, Энэтхэгийн Проф. Hrishikesh Pai-ийн “A Global Compendum of OBGYN Societies”, “ International Perspectives in Obstetrics and Gynecology-I” номын нээлтэнд уригдан оролцов. Уг бүтээлүүдэд МЭБЭЭНХ-ны танилцуулга болон ихэр жирэмсний талаар бичсэн илтгэл минь орсон.




Хурлаа дуусгаад алс холын Африк улсад анх удаа зочилсоных үзэсгэлэнт, түүхт, онцлог газруудаар нь бяцхан аялал хийн сайхан дурсамжтай яваад ирлээ.
2027 онд Канадын Монтрейл хотноо зохион байгуулагдах дараагийн кoнгресст улам олуулаа, улам олон бүтээл илтгэлтэй оролцохын төлөө санаачлагатай, идэвхтэй ажиллацгаая.
МЭБЭЭНХ-ны Тэргүүн Ц.Үржиндэлгэр



