ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЗАР МЭДЭЭЛЭЛ
- 2025 оны зэргийн шалгалтанд орох эмч нарын материалыг IX/08 – IX/26 хооронд ЭМХТ-ийн http://hr.hdc.gov.mn цахимаар авна.
- Шалгалтанд бүртгүүлэхийн өмнө Мэргэжлийн зэргийн НИЙТЛЭГ, ТУСГАЙ шалгуур шаардлагын дагуу “Ерөнхий мэдээлэл”, “Мэргэжил”, “Ажлын туршлага”, “Боловсрол”, “Мэргэжлийн зэрэг”, “Сургалт”, “Гишүүнчлэл”, “Дүйцүүлэх материал” хэсгийг бүрэн бөглөх ёстой.
- НИЙТЛЭГ ШААРДЛАГА
| № | Нийтлэг шаардлага | Ахлах | Тэргүүлэх | Зөвлөх | Миний мэдээлэлд хаана хавсаргах |
| 1 | Хувийн мэдээлэл, цээж зураг. | + | + | + | Ерөнхий мэдээлэл |
| 2 |
Мэргэшлийн зэрэг горилсон хувийн өргөдөл |
+ | + | + | Дүйцүүлэх Д1 |
| 3 | Горилсон чиглэлд нэр дэвшүүлж, ёс зүй, мэргэжлийн алдаагүй ажилласан тухай байгууллагын тодорхойлолт | + | + | + | Зэрэг |
| 4 | Мэргэшлийн зэрэг горилсон чиглэлийн мэргэжил, мэргэшлийн диплом, гэрчилгээ авсан огноо | 2017 | 2012 | 2000 | Мэргэжил |
| 5 | Зэрэг горилсон чиглэлд нийцсэн хүчинтэй буюу хүлээн авсан тусгай зөвшөөрөл /зарим чиглэлд шаардахгүй/ | + | + | + | Лиценз |
| 6 | Жил бүрийн багц цаг бүрдсэн, багц цагийн 2/3 нь зэрэг горилсон мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байна. | + | + | + | Сургалт |
| 7 | Шатлалын дагуу өмнөх мэргэшлийн зэрэг авсан огноо | 2020 | 2020 | Зэрэг | |
| 8 | Мэргэшлийн зэрэг горилсон чиглэлээр тасралтгүй ажилласан жил | 8 | 13 |
Мэргэжил, Ажлын туршлага |
|
| 9 | Сум, тосгон, өрхийн ЭМТ, сум дундын эмнэлэгт ажиллаж байгаа бол тасралтгүй ажилласан жил Тасралтгүй ажилласан хугацааг тооцохдоо ЭМС-ийн 2019 оны 513 тушаалын 2.7 заалтыг харна уу. | 6 | 10 | ||
| 10 | Мэргэшлийн зэрэг горилсон мэргэшил, үндсэн, төрөлжсөн мэргэшлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд тасралтгүй ажилласан байх | 25 жил | Ажлын туршлага | ||
| 11 | Сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажилласан байх; | 20 жил | |||
| 12 | Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын зэрэг горилохыг дэмжсэн тодорхойлолт, албан бичиг | + | + | Дүйцүүлэх Д3 | |
| 13 | Зэрэг горилох чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсвэл оролцож, үр дүнд хүрсэн тухай нотлох баримт | + | + | Дүйцүүлэх Д3 | |
| 14 | Салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд хувь нэмэр оруулсан манлайлагч байна | + | Дүйцүүлэх Д3 | ||
| 15 | Тусгай шаардлагыг Тусламж хэсгээс харна уу. | + | + | + | Дүйцүүлэх Д4 |
| 16 | Тайлан хамгаалах материал /Зөвлөх болон шинэчлэн тогтоох ажилтан хамгаалалтын өмнө хавсаргана/ | + | + | Дүйцүүлэх Д5 |
4. Зэргийн шалгалтын тусгай шаардлагыг дараах холбоосоор авна уу ” Тусгай шаардлага ”
5. Зэргийн шалгалтын гарын авлагыг дараах холбоосоор авна уу ” Зэргийн шалгалтын гарын авлага ”

