
AOFOG – KSGO ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАВДАР СУДЛААЧ ЗАЛУУ ЭМЧ НАРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
Солонгосын Эмэгтэйчүүдийн Хавдар Судлалын Нийгэмлэг (KSGO)-ийн Ерөнхийлөгч профессор Жэ-Кван Ли “AOFOG–KSGO эмэгтэйчүүдийн хавдар судлаач залуу эмч нарын тэтгэлэгт хөтөлбөр” COVID-19 цар тахалтай холбоотой түр хугацаанд зогссон байсныг сэргээж, AOFOG-ийн гишүүн орнуудаас 5 оролцогчдыг сонгон шалгаруулж, Солонгосын Эмэгтэйчүүдийн Хавдар Судлалын Нийгэмлэг (KSGO)-ийн 41 дэх чуулганд оролцуулахаар төлөвлөж байна. Солонгосын Эмэгтэйчүүдийн Хавдар Судлалын Нийгэмлэг (KSGO)-ийн чуулган 2026 оны 4 дүгээр сарын 3–4-ний өдрүүдэд Сөүл хотын COEX Магок төвд зохион байгуулагдана.
Тэтгэлгийн зорилго:
1. AOFOG-ийн гишүүн орнуудын эмэгтэйчүүдийн хавдар судлалаар мэргэшиж буй залуу эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх.
2. Олон улсын бага хуралд оролцуулах замаар эмэгтэйчүүдийн хавдар судлалын дэвшилтэт оношилгоо, эмчилгээний туршлагатай танилцах боломж олгох.
3. Эмэгтэйчүүдийн хавдар судлалын салбарын бусад мэргэжилтнүүдтэй мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоох нөхцлийг бүрдүүлэх.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
•Эмэгтэйчүүдийн хавдар судлалаар мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн эмч байх
•2026 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх шаардлагатай.
•AOFOG-ийн гишүүн орны нийгэмлэгийн гишүүн байх (3-аас дээш жил)
Тэтгэлэг:
1. Энгийн ангиллын хоёр талын нислэгийн тийз
2. Бага хурлын бүртгэлийн хураамжаас чөлөөлөх
3. Зочид буудлын зардал
4. Олон нийтийн арга хэмжээнд оролцох эрх
Хавсаргасан өргөдлийн маягтыг бүрэн бөглөж, 2026 оны 1 дүгээр сарын 25-ны дотор [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Тогтоосон хугацаанаас хойш ирүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Эцсийн сонгон шалгаруулалтыг Солонгосын Эмэгтэйчүүдийн Хавдар Судлалын Нийгэмлэг хийж тэтгэлгийг олгоно.
Хурлын талаарх мэдээллийг https://www.ksgo.org/ холбоосоор нэвтрэн авна уу.
Хавсралтууд:



