
“ЭХ УРАГ СУДЛАЛ -ОЛОЛТ, ХӨГЖИЛ” ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН VIII ЧУУЛГАНЫ ТАЙЛАН
Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо нь (МЭБЭЭНХ) Ази Далайн Эх барих эмэгтэйчүүдийн холбоо (АДЭБЭХ)-той хамтран 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Холлидэй инн зочид буудлын хурлын танхимд “ЭХ УРАГ СУДЛАЛ-ОЛОЛТ, ХӨГЖИЛ” Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын VIII чуулганыг амжилттай зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улсын Ардын эмч, гавьяат эмч нар, ЭМЯ, Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, зөвлөх эмч нар болон АШУҮИС-ийн Дархан-Уул, Дорноговь салбар АУС, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Нийслэлийн Өргөө, Амгалан амаржих газар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх Дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь, Увс, Сүхбаатар, Төв, Хэнтий, Ховд, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Хэнтийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Нэгдсэн эмнэлэг болон аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эрдэмтэн, судлаач, багш, гишүүн эмч нарын нийт 141 хүн оролцсон.



Энэхүү чуулганд АДЭБЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Dr Rohana Haththotuwa, АДЭБЭХ-ны Эхо-ны хорооны дарга, ЭУАУ-ы мэргэжилтэн Dr Voon Hian Yan, АДЭБЭХ-ны Эхо-ны хорооны гишүүн, ЭУАУ-ы мэргэжилтэн Dr Aditya Kusuma,, АДЭБЭХ -ны ЭУА хорооны дарга Prof.Mahesh A.Choolani, Тайланд улсын Сирираз эмнэлгийн ЭУАУ-ы тасгийн эрхлэгч Prof.Tuangsit Wataganara нар зочин илтгэгчээр ороцлоо.

Чуулганыг нээж МЭБЭЭНХ-ны Тэргүүн, АУ-ы доктор Ц.Үржиндэлгэр, ЭМЯ-ны Эмнээлгийн тусламжийн бодлогын газрын хэлтсийн дарга С.Жаргалсайхан, АДЭБЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Dr Rohana Haththotuwa нар үг хэлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн.
“Эх ураг судлал -Ололт, Хөгжил” Чуулган нь 2 хэсэг хуралдаанаар зохион байгуулагдсан бөгөөд эхний “Эхийн эрүүл мэнд эхийн эрүүл мэнд” хэсгийн хуралдааныг МЭБЭЭНХ-ы хүндэт тэргүүн, АУ-ы доктор Г.Пүрэвсүрэн, АШУ-ы доктор, профессор, Академич, МУ-ын хүний Гавьяат эмч Т.Эрхэмбаатар нар удирдаж явуулсан. Хуралдаанд доорх илтгэлүүдийг эрдэмтэн, профессорууд тавьсан. Үүнд:
- “Монголын эх ургийн анагаах ухааны хөгжил, цаашдын зорилт”
С.Хишгээ, МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч
- “Сүүлийн үеийн нотолгоонд тулгуурлан төрөх үеийн тусламжийг дахин тодорхойлох нь”
Др Рохана Хаттотува, АДЭБЭХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн ЭБЭХолбооны жинхэнэ гишүүн,
- Үжлийн тавилан ба тавиланг сайжруулах стратеги
Prof. Mahesh A.Choolani, АДЭБЭХ -ны ЭУА-ы хорооны дарга
- Жирэмсний сүүлийн 3 сарын преэкламсийн шалтгаант эхийн нас баралтыг
бууруулах асуудалд
Dr Voon Hian Yan, АДЭБЭХ-ны Эхо-ны хорооны дарга
- Ихсийн шигдэлт: Хувь хүнд чиглэсэн мэс засал
Ч.Мөнхбаяр, АУ-ы доктор, ЭХЭМҮТ-ийн зөвлөх зэргийн эмч
- Эх, нярайн эрүүл мэндийн дэлхийн платформ-Монгол улсад хийгдсэн судалгааны үр дүн
Я.Буянжаргал, Судалгааны багийн ахлагч, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан
Чуулганы 2 дахь хэсгийн хуралдаан нь “Ургийн зонхилох эмгэгүүд сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд хуралдааныг МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, АУ-ы магистр Б.Цэвэлмаа, МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, АУ-ы магистр А.Мөнхбаатар нар удирдсан. Хуралдааны энэ хэсэгт дараах илтгэлүүд тавигдсан. Үүнд:
- Ургийн төв мэдрэлийн тогтолцооны үнэлгээ
Dr Aditya Kusuma, АДЭБЭХ -ны Эхо-ны хорооны гишүүн
- Ургийн зүрхний гарах урсгалын үзлэгийг жирэмсний хяналтын үзлэгт оруулах шаардлага
Б.Алтанцэцэг, ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч, ЭУАУ-ы мэргэжилтэн
- Жирэмсний цитомегаловирусын халдвар: бидний заавал мэдэх зүйлс
Dr Voon Hian Yan, АДЭБЭХ-ны Эхо-ны хорооны дарга
- “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” 2025-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
Д.Оролзодмаа, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын мэргэжилтэн
- Эх барих, эмэгтэйчүүд судлалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж
Б.Болорчимэг, АШУҮИС-ийн ЭБЭС-ын тэнхимийн эрхлэгч, ЭМЯ-ны дэргэдэх ЭБЭ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ы доктор, дэд профессор
Чуулганы цөм болсон хэсгийн хуралдаанаар эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэлийг шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж, 2 танхимаар хуралдаж судлаачдын тавьсан доорх илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.
1 дүгээр танхимын хуралдааныг МЭБЭЭНХ -ны удирдах зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн захирал АУ-ы доктор Х.Цолмон, МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, АШУҮИС-ийн БАС-ийн багш АУ-ы доктор, дэд Профессор, Э.Одхүү нар удирдаж дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ:
1.Ургийн эмчилгээний шинэ дэвшилтэт аргуудыг Монгол улсад нэвтрүүлсэн үр дүн Илтгэгч Б.Чинзориг, ЭХЭМҮТ
- Робсон 1, 2а, 3, 4а заалтаар хийгдсэн кесар мэс заслын давтамжид нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан нь
Илтгэгч: У.Халиун, Өргөө амаржих газар
- Жирэмсний хяналтын үеийн товлолын болон шинж тэмдгийн шээсний бактерилогийн шинжилгээний үр дүн, антибиотикийн мэдрэг чанар: Архангай аймагт
Илтгэгч:Ч.Ариунжаргал, Архангай Нэгдсэн эмнэлэг
- Жирэмсэн үед бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдлыг судалсан нь
Илтгэгч:Б.Хулан, Интермед эмнэлэг
2 дугаар танхимын хуралдааныг, МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч, АДЭБЭХ-ы Эхо-ны хорооны гишүүн Я.Хишигсүрэн МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Амгалан амаржих газрын Дэмжих албаны дарга Р.Октябрь, нар удирдаж дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ:
- Жирэмсний эхний гурван сарын хромосомын эмгэгийн илрүүлгийн биомаркеруудад үндэстний хүчин зүйлийн нөлөөг үнэлэх нь
Илтгэгч: Б.Азжаргал, Влабур эмнэлэг
- Жирэмсний есөн долоо хоног хүртэлх хугацаанд эмээр үр хөндөх аргын үр дүнг судалсан нь
Илтгэгч: Б.Халиун, ЭНЭҮТ
- Хос бөмбөлөгт катетраар умайн хүзүү төрөлтөнд бэлтгэсэн үр дүнг мизопростолтой харьцуулан судалсан нь
Илтгэгч: А.Мөнхтулга, Интермед эмнэлэг
- Яаралтай кесар мэс заслаар төрүүлэх шийдвэр гаргаснаас төрөх хүртэлх хугацаа ба нярайн Апгарын онооны хамаарал
Илтгэгч: Э.Солонго, Төв аймаг нэгдсэн эмнэлэг
Илтгэл шалгаруулах ажлын хэсгийг АУ-ы доктор Х.Цолмон, АУ-ы доктор, дэд профессор Э.Одхүү, ЭНЭҮТ-2-ын дэд захирал Ж.Оюунцэцэг, АУ-ы доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг, АУ-ы доктор Э.Лхагва-Очир, ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, С.Хишгээ нарын бүрэлдэхүүнтэй томилж, шалгаруулалтыг хийсэн. Эрдэмтэн, профессорууд, судлаачдын илтгэл, лекц, хэлэлцүүлгүүдийн дараа асуулт, хариултууд явагдаж эмч, судлаач нар харилцан мэдлэг, туршлагаа солилцсон нь чухал ач холбогдолтой боллоо.
Чуулганы үеэр шалгарсан илтгэл, илтгэгч нарт батламж, шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
I байр-Ургийн эмчилгээний шинэ дэвшилтэт аргуудыг Монгол улсад нэвтрүүлсэн үр дүн
II байр-Жирэмсний эхний гурван сарын хромосомын эмгэгийн илрүүлгийн биомаркеруудад үндэстний хүчин зүйлийн нөлөөг үнэлэх нь
III байр- Жирэмсэн үед бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдлыг судалсан нь тус тус шалгарсан.

Мөн чуулганы хөтөлбөрийн чухал хэсгийн нэг болох симпозиумыг МЭБЭЭНХ-ны тэргүүн АУ-ы доктор Ц.Үржиндэлгэр удирдаж явуулсан.
Симпозиумд Хэт авиан үзлэгт Хиймэл Оюун ухааны технологийг ашиглах нь, Эндометриоз өвчний эмчилгээний асуудалд, Жирэмсэн эмэгтэйчүүдийн үтрээний үрэвсэлт өвчин илтгэлүүдийг эмч, судлаачид тавьсан.
Чуулганы нэгдсэн хуралдааныг МЭБЭЭНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч МУ-ын Ардын эмч С.Хишгээ, АДЭБЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Рохана Хаттотува нар удирдаж явууллаа. Нэгдсэн хуралдаанд зочин илтгэгч нарын дараах илтгэлүүд тавигдсан:
- DEMO 1: Ургийн зүрхний скрининг шинжилгээ
Илтгэгч:Dr Aditya Kusuma, АДЭБЭХ- ны Эхо-ны хорооны гишүүн
- Шунтууд: Экспертийн зөвлөмж
- TTTS -ийн лазер эмчилгээ: эмчилгээний аргачлалын маргаантай асуудлууд
- DEMO 2: Ургийн судасны Допплер
- Ургийн эмчилгээний төв байгуулсан туршлага
Илтгэгч: Prof.Tuangsit Wataganara, Тайланд улсын Siriaj эмнэлгийн ЭУАУ-ы тасгийн эрхлэгч
- Дутуу төрөлт: Заавал мэдэх практик
Илтгэгч: Г.Сансар, ЭХЭМҮТ-ийн эмч, ЭУАУ-ы мэргэжилтэн
Илтгэгч: Prof.Tuangsit Wataganara
Чуулганд илтгэл тавьж, лекц уншсан АДЭБЭЭНХ-ны зочин багш, профессоруудад МЭБЭЭНХ-ны батламж, гарын бэлгийг гардуулж өгсөн.
ДҮГНЭЛТ
- “Эх ураг судлал-Ололт, хөгжил” Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын VIII чуулганы АДЭБЭХ-той хамран зохион байгуулж 15 аймаг, нийслэлийн ЭМБ-уудын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, судлаач, зочин илтгэгч нийт 141 хүн хамрагдсан ба жил ирэх тутам чуулганд оролцогчдын тоо нэмэгдэж байна.
- Чуулганд АДЭБЭХ-ны Хэт авиан болон Эх ургийн анагаах ухааны мэргэжилтэн Малайз, Шриланк, Сингапур, Индонез, Тайлан улсын зочин илтгэгч нар уригдан оролцож, эх ургийн оношилгоонд шинээр нэвтрүүлж буй оношилгооны технологи, аргачлал, шинэ удирдамжийг танилцуулж, дадлага хичээлийг удирдан явуулсан нь эмч мэргэжилтнүүдэд мэдлэг, чадвар олгосон үр дүнтэй байлаа.
- Чуулганы хуралдаанаар судлаач эмч нарын 8 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэл шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, эхний 3 байранд шалгарсан илтгэгч нарт батламж, мөнгөн шагнал гардуулсан. Энэ удаагийн чуулганд орон нутгийн эмч нар /Архангай, Төв аймгийн НЭ/ ирж илтгэлээ хэлэлцүүлсэн нь онцлог байлаа.
- Чуулганы хүрээнд судлаач эмч нарын 28 судалгааны бүтээлийг хүлээн авч, МЭБЭЭНХ-ны “Эх нярай-Эсэн мэнд” сэтгүүлд хэвлүүлэн нийтэлсэн.
Тайлан бичсэн: Г.Оюунцэцэг, МЭБЭЭНХ-ны нарийн бичгийн дарга



