ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МЭБЭЭНХ нь АДЭБЭХ, Малайзын Эх барих, эмэгтэйчүүдийн холбоо /МЭБЭХ/- ны сургагч багш нартай хамтран 2024 оны 08 дугаар сарын 10-13-ны өдөр Интермед эмнэлгийн сургалтын танхимд “ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ”-ыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
- “Эх барихын яаралтай тусламж”-ийн чиглэлээр сургагдсан Үндэсний сургагч багш нарын 1 өдрийн сургалт (ТоТ ),
- Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг сургагч багшаар бэлтгэх 2 өдрийн сургалт.
Сургалтын 1 дэх өдөр зохион байгуулсан Үндэсний сургагч багш нарыг чадавхжуулах сургалт (ТоТ )-нд МЭБЭЭНХ, АШУҮИС, ЭХЭМҮТ, Интермед эмнэлгийн 10 эмч, багш нар хамрагдаж яаралтай тусламжийн сургалтын олон улсын шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн.
Олон улсын сургагч – Малайз улсын сургалтын баг дараах бүрэлдэхүүнтэй ирж багшлав.
- Dr Hii Ling Yien, Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
- Dr Sim Wee Wee, Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
- Dr Angela Chin, Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч
- Dr Prema Latha Supramaniam, , Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч,
- Dr Nantharuban Rajoo, Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч.
“Эх барихын яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалт” –аар Үндэсний сургагч багш нар эх барихын яаралтай тусламжийн сургалтын агуулгад орсон өөрчлөлтүүдтэй уялдуулан шинэ мэдлэг, ур чадварт суралцан, сургалтын арга хэрэгслүүдийг ашиглах, оролцогч төвтэй сургалт зохион байгуулах арга зүй, мэдлэг, ур чадвараа сайжруулсан.
Цаашид Үндэсний сургагч багш нар нь МЭБЭЭНХ, НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Сэргийлэх боломжтой эхийн болон перинаталь эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд “ЭХ БАРИХЫН БОЛОН НЯРАЙН ЯАРАЛТАЙ СУУРЬ ТУСЛАМЖ” сургалтыг сонгогдсон 10 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулах юм.
Сургалтын нээлтэнд МЭБЭЭНХ-ны тэргүүн АУ-ы доктор, зөвлөх зэргийн эмч Ц.Үржиндэлгэр, АДЭБЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч Dr Christina Padolina нар оролцож үг хэлэв.
2 дахь сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж, Үндэсний сургагч багш нар МЭБЭЭНХ-ны сургагч багш нарын багтай хамтран явуулсан.
Энэхүү сургалтанд АШУҮИС-ийн АУС болон Сувилахуйн сургууль, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, НӨАГ, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Гурван гал, Интермед, Персон хувийн хэвшлийн эмнэлгийн 22 эмч, багш нар оролцсон.
Сургалтын өмнө ба төгсгөлд оролцогчдоос дадлага шалгалтыг дараах өртөөгөөр гардан үйлдлийг хэрхэн хийж, тусламж үзүүлж байгааг багш нар дүгнэлээ.
Skill Station 1: Complicated Caesarean | Dr Prema Latha Supramaniam |
Skill Station 2: PPH Non-Surgical Techniques | Dr Sim Wee Wee |
Skill Station 3: Shoulder Dystocia | Dr Г.Саранцацрал |
Skill Station 4: Estimation of Blood Loss | Dr Э.Лхагва-Очир |
Skill Station 5: Maternal Resuscitation | Dr Angela Chin Yeung Sing |
Skill Station 6: B-Lynch Sutures | Dr Hii Ling Yien |
Skill Station 7: Vaginal Breech Delivery | Dr Nantharuban Rajoo |
Skill Station 8: Communication & Transfer | Dr Б.Болорчимэг |
Сургалтанд багш нар нотолгоонд тулгуурласан лекцүүд уншиж, оролцогч бүрээр гардан үйлдэл, ажилбар хийлгэж, харилцан ярилцаж, дүгнэх аргуудыг хослуулан ашигласан.
Сургалтын явцаас…
Сургалтын үр дүнд оролцогчид “Эх ухаангүй болсон үед үзүүлэх тусламж, дайрлагын үеийн менежмент, манас таталт болон манас таталтын урьдал, эх барихын цус алдалтын үед авах арга хэмжээ, умайд цус тогтоох оёдол тавих, ургийн хяналт, ургийн мөр тээглэх болон өгзөг түрүүлэлт, умай урвах үед үзүүлэх тусламж, багажийн тусламжтай төрөлт удирдах” гэсэн өртөөгөөр дамжин дадлага хийж, мэдлэг, ур чадвараа бататгасан ба багаар ажиллах ур чадварт суралцлаа.