Бага аарцгийн эрхтнүүдийн унжилтын үеийн мэс заслын бус эмчилгээ

МЭБЭЭНХ, МУГН, ФОБА ЭХНБ нарын зүгээс хамтран зохион байгуулж буй "Бага аарцгийн эрхтнүүдийн унжилтын үеийн мэс заслын бус эмчилгээ" сэдэвт сургалтанд урьж байна.
 
Эрхэм хүндэт Гинеколог, Уролог, Андролог, Сэргээн заслын эмч нар, Эх баригчид, Бага аарцгийн булчин сэргээх эмчилгээг хийж буй гоо заслын эмнэлгүүдийн эмч нар та бүхэнд Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, Монголын Уро-гинекологийн нийгэмлэг болон "ФОБА" ЭХНБ нар хамтран "Бага аарцгийн эрхтнүүдийн унжилтын үеийн мэс заслын бус эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулж буйг мэдэгдэхэд таатай байна.
 
Тус сургалтын онолын болон дадлагын хичээлийг Францын үндэсний сэргээн заслын институтын багш Жан Пьер Денц удирдан явуулна.
 
Нийт олгох багц цаг: 2
 
Сургалтаар ярилцах сэдвүүд:
- Эмэгтэйчүүдийн шээс задгайрлын оношлогоо, түүний зэргийг үнэлэх
- Эмэгтэйчүүдийн аарцаг ёроолын булчингийн үйл ажиллагааг сэргээх эмчилгээ
- Пролапс, бага аарцгийн эрхтнүүдийн унжилт
- Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эмгэг, шалтгаан, оношлогоо, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
- Бэлгийн сулрал
- Хүүхдийн шээс задгайрлын сэргээн засах эмчилгээ /10 наснаас дээш/
 
Сургалтыг Франц хэл дээр Монгол орчуулгатай явуулах бөгөөд сургалтын материалыг та бүхэнд давхар USB Flash -аар тарааж, дадлагын сургалтыг Францын орчин үеийн сэргээн заслын цахилгаан эмчилгээний аппаратыг ашиглан клиник тохиолдлуудад тулгуурлан заана.
 
Сургалтыг 2018.09.04 - 07 -ны өдрүүдэд Өргөө амаржих газрын хурлын зааланд болох бөгөөд та бүхэн амжиж бүртгүүлнэ үү.
 
Бүртгэлийн хураамж: 50.000 төгрөг
 
Данс: 1501047756 Голомт банкны төгрөгийн харилцах. ФОБА ЭХНБ. Та бүхэн гүйлгээний утгандаа овог нэр, холбоо барих утасны дугаар регистрийн дугаараа тодорхой бичнэ үү.
 
Лавлах утас: 9811-8879, 9999-4026