Эх барих, эмэгтэйчүүдийн эмчид мэргэжилтний ур чадвар, мэргэжлийн зэрэг олгох

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
 
1. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчид ахлах зэрэг олгох нийтлэг шалгуур:
1.1 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх
1.2 Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
1.3 Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
1.4 Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх /байгууллагын тодорхойлолтод тусгах/
 
Тусгай шалгуур
2. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчид ахлах зэрэг олгох тусгай шалгуур:
2.1 Багц цагийн биелэлтийг баталгаажуулах гэрчилгээний хуулбар /сүүлийн 3 жилээр, жилд 6 багц цаг/
2.2 Мэргэжлийн зөвлөмж эсвэл байгууллагын түвшинд эмчилгээ, үйлчилгээний удирдамж, стандарт 2-оос доошгүй гаргасан байх
2.3 Эзэмшсэн мэргэжлээрээ сүүлийн 3 жилд 1-2 судалгааны ажил хийж онол практикийн бага хурлуудад илтгэл хэлэлцүүлсэн байх /илтгэлийн хураангуй хуулбар/
2.4 Кесар, умай, өндгөвч, дайврын хоргүй хавдар, умайн гаднах жирэмслэлт болон умайгаас зангилаа авах эзэмшсэн байх мэс засал хагалгаануудын техникийг эзэмшсэн байх /сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан/ эсвэл эрхтэн тогтолцооны эмгэг ба хүндрэлтэй жирэмсэн, эмэгтэйчүүдийн хавдар урогенокологийн эмгэгийн тохиолдолд суурилсан оношлогоо, эмчилгээний аргаар шалгалт өгч болно.
 
Ахлах зэргийн эмч ажиллаж байгаа тасагтаа зөвлөгөө өгөх чадвар эзэмшсэн байх
3. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчид тэргүүлэх зэрэг олгох нийтлэг шалгуур:
3.1 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх
3.2 Тухайн мэргэжлээрээ 13 түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй
3.3 Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх /байгууллагын тодорхойлолтод тусгах/
 
Тусгай шалгуур
3.4 Багц цагийн биелэлтийг баталгаажуулах гэрчилгээний хуулбар /сүүлийн 3 жилээр, жилд 6 багц цаг/
3.5 Сүүлийн 5 жилийн хугацаанд боловсруулсан аймаг, дүүргийн түвшинд оношлогоо, эмчилгээний стандарт, шинэ оновчтой санал санаачлага гаргасан, бичсэн ном, удирдамжийн аль нэг байх /эдгээрийн хуулбар/
3.6 Эзэмшсэн мэргэжлээрээ сүүлийн 5 жилд 3-аас доошгүй судалгааны ажил хийж онол практикийн бага хурлуудад илтгэл хэлэлцүүлсэн байх /илтгэлийн хураангуй хуулбар/
3.7 Эх барих, эмэгтэйчүүдийн практикт хийгдэх мэс заслуудын техникийг бүрэн төгс эзэмшсэн байх /сүүлийн 3 жилд хийсэн ажлын баталгаажсан тайлан/. Мэс засал, үүнд: Умайг дайвартай, дайваргүй үтрээн дээгүүр бүхлээр авах мэс засал хийх, өндгөвчний уйланхай, хавдар авах, хүндрэлтэй, 3-4 дэх давтан кесар мэс засал, ихэс түрүүлэлт, сорвины жирэмсэн үеийн хагалгаа, дурангийн мэс заслаар шалгалт өгнө. Эсвэл эмэгтэйчүүд болон охидын дотоод шүүрлийн эмгэг, эмэгтэйчүүдийн өвчний (охидын цус алдалт, цэвэрших хам шинж, эмэгтэйчүүдийн цус алдалт) эрхтэн тогтолцооны эмгэг ба илүү тээлт, хүндрэлтэй жирэмсэн, эмэгтэйчүүдийн хавдар урогенокологийн эмгэгийн тохиолдолд суурилсан оношлогоо эмчилгээний аргаар шалгалт өгнө.
3.8 Шавилан сургалтаар 3-5 мэргэжлийн эмчийг дагалдуулан сургасан байх /ажлын тайланд тусгахдаа дагалдуулсан эмчийн нэр, дагалдуулсан хугацааг бичих/
3.9 Ард иргэдэд зориулсан болон мэргэжлийн ном товхимол, орчуулга хийсэн, хянан тохиолдуулсан, бичсэн, гарын авлага зөвлөмж гаргасан байх
3.10 Тусгай эмнэлэг, амаржих газар, АНЭ-ийн эмч нарын сургалтанд багшаар оролцсон байх /байгууллагын даргын тодорхойлолтоор/
 
Тэргүүлэх зэргийн эмч нь ажиллаж буй нэгж байгууллагадаа зөвлөгөө өгөх чадвар эзэмшсэн байна.
 
4. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчид зөвлөх зэрэг олгох нийтлэг шалгуур:
4.1 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх
4.2 Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
4.3 Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй
4.4 Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх /байгууллагын тодорхойлолтод 
тусгах/
Тусгай шалгуур
4.5 Сүүлийн 3 жил багц цагийн биелэлтийг баталгаажуулах гэрчилгээний хуулбар /жилд 6 багц цаг/
4.6 Үндэсний түвшинд мөрдөх оношлогоо эмчилгээний стандарт, бичсэн ном, удирдамж, шинэ оновчтой санаа аль нэгийг боловсруулан гаргасан байх /эдгээрийн хуулбар/
4.7 Эзэмшсэн мэргэжлээрээ сүүлийн 5 жилд 4-өөс доошгүй судалгааны ажил хийж онол практикийн бага хурлуудад илтгэл хэлэлцүүлсэн байх /илтгэлийн хураангуй хуулбар/
4.8 Эх барих, эмэгтэйчүүдийн практикт хийгддэг бүх төрлийн мэс заслуудын техникийг бүрэн төгс эзэмшсэн байх /сүүлийн 3 жилд хийсэн ажлын баталгаажсан тайлан/. Мэс засал, үүнд: Умайг үтрээн дээгүүр болон бүхлээр дайвартай авах мэс засал, дурангийн мэс засал умай авах, умайн артери боох, үтрээгээр умай авах, өндгөвчний хавдар, том уйланхай авах, мэс заслын тоо, эсвэл зөвлөх зэргийн эмчид гадаад оронд эмчлүүлэхээр илгээгддэг өвчний (анхдагч, хоёрдогч үргүйдэл, мэс заслын шалтгаант цэвэршилт) тохиолдолд суурилсан шалгалт өгнө.
4.9 Тухайн мэргэжлээрээ сургалт, семинар, конференц, зөвлөгөөнийг зохион байгуулж удирддаг байх /ажлын тайландаа хурал, коференцын нэр, хугацааг тусгах/
4.10 Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшүүлэх, дадлагажуулах сургалтанд багшилж байсан туршлагатай /ажлын тайландаа тодорхой тусгах/
4.11 Өөрийн мэргэжлийн үйл ажиллагаагаараа эмчилгээ оношлогооны шинэ санаачилга, оновчтой санал гаргаж патент авсан байх /сүүлийн 5 жилийн хугацаанд/
4.12 Шавилан сургалтаар 6 ба түүнээс дээш мэргэжлийн эмчийг дагалдуулан сургасан байх /сүүлийн 5 жилээр хийсэн ажлын тайландаа дагалдуулсан эмчийн нэр, дагалдуулсан хугацааг бичих/
 
Зөвлөх зэргийн эмч эрүүл мэндийн аль ч байгууллагад зөвлөгөө өгөх чадвар эзэмшсэн байна.
 
МОНГОЛЫН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГ
 

2018 оны 8 дугаар сарын 25

Мэргэжлийн зэрэг горилох эх барих эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтний бүрдүүлэх материал
 
1. Мэргэжлийн зэргийн шалгалтад ахлах зэрэг горилогчид тавигдах нийтлэг шалгуур, шалгалтанд орохыг хүссэн хувийн өргөдөл
2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (ЭМС, БШУСайдын 2013 оны 491/А/472 тоот тушаалын 6-р хавсралтаар), (зэрэг горилогчийн хурлаар хэлэлцсэн протокол)
3. Цээж зураг 2% /3х4 хэмжээтэй/ зургийн ард нэрээ бичих
4. Иргэний үнэмлэхний хуулбар 2% /тод гаргацтай байх/
5. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон сүүлийн албан тушаалд томилсон тушаалын хэсгийн хуулбар – 2% /тод гаргацтай байх/
6. Мэргэжил эзэмшсэн дипломын хуулбар
7. Мэргэшлийн үнэмлэхийн хуулбар
8. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар баталгаажуулсан байх
9. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх (Байгууллагын албан ёсны тодорхойлолт)
 
Мэргэжлийн ахлах зэрэг горилогчид тавигдах тусгай шалгуур
1. Багц цагийн биелэлтийн гэрчилгээний хуулбар (Сүүлийн 3 жилээр, жилд 6 багц цаг)
2. Мэргэжлийн зөвшөөрлийн эсвэл байгууллагын түвшинд эмчилгээ, үйлчилгээний удирдамж, стандарт 2-оос доошгүйг гаргасан байх (Албан ёсоор баталгаажсан байх)
3. Мэргэжлээрээ сүүлийн 3 жилд 1-2 судалгааны ажил хийж онол практикийн хуралд илтгэл хэлэлцүүлсэн байх (илтгэлийн хураангуйн хуулбар)
4. Сүүлийн 3 жилд хийсэн ажил, мэс засал хийсэн тухай баталгаажсан тайлан (тусгай шалгуурын дагуу)
5. Мэргэжлийн дагуу эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулсан, сонин сэтгүүлд санамж зөвлөмж болон бусад материал хэвлүүлсэн (хуулбар)
6. Нийгэмлэгийн татвараа сүүлийн 2 жил бүрэн төлсөн байх
 
Зэрэг горилох эмч нарын шалгалтанд унших материал
А. Гадаад 

1. Акушерство национальное руководство. Под ред Э.К.Айламазян, Москва-2011

2. Гинекология национальное руководство, Под ред Э.К.Айламазян, Москва- 2012

3. Шехтман М.М.   Экстрагинетальная патология и беременности. Москва-2012

4. Berek & Novak’s  “Gynecology” 2007

5. Williams obstetrics 24th edition-2014

6. Williams gynecology  2nd edition  2012

7. Johns Hopkins Handbook of Obstetrics and Gynecology, 2015

8. Creasy and Resnik’s,  Maternal-Fetal medicine.  Principles and practice. 7th edition, 2014

9. Gallen Ultrasonography in obstetrics and Gynecology 2011, 2015

Б. Монгол 
10. С.Амармандах. Эх барихын эмгэгийн шалтгаант судсанд түгмэл бүлэгнэх хамшинж, УБ-2010
11. С. Амармандах Эх барихын гаралтай үжил халдварын эмнэл зүйн удирдамж УБ 2015
12. Жирэмсэлт, төрлөгийн хүндрэлүүдийг удирдах арга зүй,  УБ-2012
13. Г.Мэндсайхан, Т.Эрхэмбаатар “Эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо”   2009 УБ хот
14. Г.Мэндсайхан “Хэт авиан оношилгооны гарын авлага” 2011 он УБ хот
15. Г. Мэндсайхан Эх барих судлалын хэт авиан онош зүй УБ 2015 он
16. Г. Мэндсайхан,  Жирэмсний дутуу тээлт, 2016
17. Г.Мэндсайхан, Ургийн өсөлт саатах хам шинж, 2016
18. Г.Мэндсайхан, Хүйн эмгэг,  2016
19. Г.Мэндсайхан, Эмэгтэй нөхөн үржихүйн эрхтний хавдар, 2016
20. Г.Мэндсайхан, Умайн аденомиоз, 2016
21. Г.Мэндсайхан, Эмэгтэйн бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, 2016
22. ЭМЯ, ЭХЭМҮТ Жирэмсэн үеийн хавсарсан эмгэг эмнэл зүйн гаын авлага 2016
23. С.Хишгээ бусад;  Амьгүй төрөлтөөс сэргийлэх тусламж үйлчилгээ, 2016
24. Т. Эрхэмбаатар, Г. Санждорж;  Эх барих эмэгтэйчүүдийн мэс засал УБ 2015
25. Т. Эрхэмбаатар , Б. Цэрэндаш  Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцооны өвчин УБ 2017
26. Д.Өнөржаргал “Дурангийн мэс засал эмэгтэйчүүдийн практикт” УБ, 2012
27. “Өртөмтгий жирэмсний үзүүлэх тусламж” Удирдамж УБ-2003 
28. Умайн хүзүүний өмөн , Эмнэлзүйн удирдамж УБ-2011
29. Үр хөндөлтийн цогц тусламж MNS УБ-2005
30. С.Хишгээ, Б.Пагма . Дутуу тээлт дутуу төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ УБ2012
31. Эх барихын тусламж үйлчилгээ,  Удирамж УБ-2003
32. ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан. Цэвэршилтийн үеийн оношилгоо эмчилгээний удирдамж УБ-2010
33. Т.Эрхэмбаатар, Ж.Энхтуяа, Ц.Цэдмаа “Ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ” гарын авлага УБ-2011
34. Т.Эрхэмбаатар, Э.Лхагва-очир  Эх барихын тулгамдсан эмгэг УБ-2013
35. Т.Эрхэмбаатар,Э.Лхагва-Очир. Эх барих эмэгтэйчүүдийн үйл онош зүй  УБ-2007
36. ЭМЯ,НҮБ-ын Хүн амын сан. Эх барих эмэгтэйчүүд судлалын тулгамдсан зарим эмгэгийн оношлогоо эмчилгээний алгоритм УБ-2011
37. Эрүүл мэндийн сайдын 446 тоот тушаал (2013 он ) Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ
38. Эмэгтэйчүүдийн өвчин судлалын сурах бичиг. Хамтын бүтээл УБ-2011
39. Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээтэй холбоотой журам заавар УБ-2014
ЭМС-ын 338р тушаал. Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам
428-р тушаал .1-р хавсралт.  Пренатал үеийн илрүүлэг оношилгооны заавар
428-р тушаал .2-р хавсралт.  Үргүйдлийн оношилгоо эмчилгээний заавар
40. Ч.Эрдэнэчимэг, М.Энхтуяа. Бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний гарын авлага. УБ-2013
41. ММАЗН. Нөхөн үржихүйн дараах үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний заавар
Цэвэршилтийн оношилгоо, даавар нөхөх эмчилгээний заавар
Эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын буурлын (Андропауз ) үеийн тусламж үйлчилгээ 
42. Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ,  МУ-ын   стандарт, MNS 5488: 2005