Эмч, судлаач нарт зориулсан “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих вэ?” сэдэвт сургалт зохион байгууллаа

Ази Далайн Эх барих, эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтарсан “Эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн бичих вэ?” сэдвээр эмч, судлаач, резидент эмч нарт зориулсан 2 өдрийн сургалтыг 9 сарын 5-6 ны өдрүүдэд Пума Империал зочид буудалд зохион байгууллаа.

Сургалтад Англи улсын Лондон хотын Хатан хаан Марийн Их сургуулийн профессор Халид Хан, Япон улсаас судлаач, нийтлэгч хатагтай Сасаки Кейко нар оролцож багшиллаа. Энэхүү 2 өдрийн сургалтаар эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх үйл явц, аргачлал, анхаарах зүйлсийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, үдээс хойшхи хэсэгт тодорхой жишээн дээр бүлэг болж илтгэл тавьж олж авсан мэдлэгээ баталгаажуулах, чөлөөтэй ярилцах хэлбэрээр явагдлаа.

Сургалтад ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Өмнөговь, Дархан уул аймгуудаас 70 гаруй эмч  оролцов.