“Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх” олон улсын семинар

Сургалтын зорилго.
Энэхүү сургалт нь Эх барих, эмэгтэйчүүд судлал, НҮЭМ-ийн чиглэлээр ажиллаж буй эмч судлаачид болон судалгаа хийх сонирхолтой эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд судалгааны үр дүнгээр хэвлэлийн материал бэлдэх, олон улсын сэтгүүлийг сонгох, сэтгүүлд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд дүн шинжилгээ хийж сурахад дэмжлэг үзүүлэх юм.  
Сургалтыг олон улсын сэтгүүлийн зөвлөлийн мэргэжилтнүүд, туршлагатай судлаач, эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулах бөгөөд цаашид эдгээр байгууллагуудтай хамтран үндэсний судлаач мэргэжилтнүүдийн сүлжээ байгуулах болно. 
Сургалтын огноо. 2018 оны 09 сарын 05-06
Сургалт  явагдах газар. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сургалтын танхим, Улаанбаатар хот 
 
Товч мэдээлэл.
Уг сургалт нь аливаа нэг үзэгдэлд системт үнэлгээ хийж илрүүлсэн үр дүн, мөн судалгаагаар илрүүлсэн шинэ үр дүн, нээлтүүдийг баталгаажуулж, цаашид эрүүл мэндийн  тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шийдвэр гаргах 4 үе шаттай явагдах процессийн суурь болно.  
Үүнд: 
  • Өвчтөнд тулгарч буй асуудлууд дундаас эмнэлзүйн тодорхой асуултыг томьёолох,
  • Түүнтэй холбоотой эмнэлзүйн эрдэм шинжилгээний өгүүллүүдтэй ном хэвлэлүүдийг хайх, 
  • Мэдээллийн нотолгооны бодит байдлын зэрэг, ашигтай байдалд үнэлгээ өгөх, 
  • Эмнэлзүйн практикт ашигтай мэдээллийг хэрэгжүүлэх. 
Эдгээрийг үе шат бүрээр бичиж нийтлүүлэхэд судлаачаас нилээд чадвар шаарддаг. 
Анагаах ухааны нотолгоотой мэдээлэл, дүгнэлтийг дэмжихэд судлаач өөрийн үр дүнг нийтлүүлж,  улмаар шүүмжлэлт үнэлгээг өдөөж ажилладаг. Нотолгоонд тулгуурласан анагаах ухааны гол цөм нь нотолгооны чанар ба чухал байдлыг үнэлэх процес болох ном, сэтгүүлүүдийн өгүүллэгүүдэд шүүмжлэлт үнэлгээ өгөх явдал байдаг. Үүнийг сэтгүүлийн хянан тохиолдуулагч ба шүүмж бичигч нартай хамтарснаар амжилттай давах боломжтой юм. 
Уг сургалтыг үеэр судлаачдад бие дааж сурсан судалгааны арга зүй болон судалгааны тайлан бичиж байсан туршлага дээр суурилан  шинэ мэдлэгийг олгож, тухайн мэдлэгээ  бүлгийн ажлаар баталгаажуулан суралцах гэсэн холимог зарчимаар явуулна.  Өөрөөр хэлбэл сургалт нь цогц төвтэй, асуудалд суурилагдсан системтэй нэгдсэн аргачлалаар явагдах юм.  
 
Сургалтын төгсгөлд дараах ур чадварыг эзэмшинэ:
1. Эмчилгээ, оношилгооны чиглэлийн судалгааны ажлуудтай холбоотой сэтгүүлүүд, хэвлэлийн удирдамжуудын талаар судлан сонголт хийх,   
2. Оношилгоо, эмчилгээний талаарх системт үнэлгээ (мета-анализ) ба анхдагч судалгааны чанарыг (хүчин төгөлдөр байдлыг) үнэлэх, ил тод тайлагнах, 
3. Оношилгооны тохирол болон эмчилгээний нөлөөний эмнэлзүйн ач холбогдлын үнэлгээ хийх, 
4. Эмнэлзүйн практикт судалгааны нээлт, шинэ мэдээллийг хэрэглээг нэмэгдүүлэх, 
5. Хэвлэн нийтлүүлэх материалыг бэлтгэх.  
 
Сургалтанд оролцогчид тавигдах шаардлага: 
Цаашид академик сургалтанд хамрагдах хүсэлтэй, судалгаа, үнэлгээнд оролцож байсан эх барих, эмэгтэйчүүдийн эмч судлаач, 
Эх барих, эмэгтэйчүүд судлал, НҮЭМ-ийн чиглэлээр судалгааны ажилд оролцож тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх хүсэлтэй эмч, мэргэжилтэн. 
Оролцогч нь дараах бэлтгэлтэй байна : 
Одоо хэвлэгдээд буй урьдчилсан судалгааны өгүүлэл болон системт үнэлгээний (мета-анализ) мэдээлэлд тулгуурлан оношилгоо, эмчилгээний асуудлаарх нотолгоо баримтуудыг цуглуулж, тодорхой удирдамжийн дагуу мэдээлэл бэлдэх хандлагатай байх,  
Өгүүллийн эх бэлтгэх ба түүнийг хянан тохиолдуулагчийн үнэлгээний талаар мэдэх. 
 
Сургалтыг удирдах багш нар:
Профессор Халид Хан, Мари хатаны их сургууль, Их Британийн нэгдсэн вант улс
Профессор Kейко Сасаки, Wiley судалгааны сэтгүүлийн нийтлэгч, Япон улс 
 
Сургалт зохион байгуулагчид: 
Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо
Ази-Далайн орнуудын эх барих, эмэгтэйчүүдийн холбоо
Эрүүл мэндийн хөгжлийн төв
 
Сургалтын төлбөр. 
Үндсэн төлбөр 100,000 төг
МЭБЭЭН-ийн гишүүн бол: 50,000 төг (+2018 оны татвараа төлөөгүй бол гишүүнчлэлийн сунгалт 50,000 төг нэмэх) 
Жич: төлбөр нь зөвхөн кредитийн төлбөр бөгөөд семинарын зохион байгуулалтын зардлыг МЭБЭЭНН бусад байгууллагуудтай хамтран хариуцаж байгаа болно. 
 
Оролцогчийн тоо: 50-60 оролцогч
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цаг хүртэл
Бүртгэл хийлгэх зааврыг хавсралтаас авна уу.  Хавсралтаар явуулж буй хүснэгтэнд мэдээллээ бөглөөд МЭБЭЭН-ийн ажлын албанд емэйлээр эсвэл хэвлэмэл хэлбэрээр хүргэнэ. Холбогдох утас: 99994026, 99186009, 99230127