Ази Далайн Орнуудын Эх барих Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн ХуралУлаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Хэвлэх
PDF

Монголын Эх барих, Эмэгтэйчүүдийн Эмч нарын Нийгэмлэг өөрийн оронд анх удаа Ази Далайн Орнуудын Эх барих, Эмэгтэйчүүдийн Холбооны (АДОЭЭХ) Удирдах Зөвлөлийн Хурлыг 6-р сарын 24-25-нд амжилттай зохион байгууллаа. АДОЭЭХ-ныГүйцэтгэх Хорооны хурал 6-р сарын 24-нд Чингис зочид буудлын “Ил Хаад” танхимд хуралдаж мөн өдрийн орой 19.00-21.00 цагт уг холбооноос зохион байгуулсан хүлээн авалтыг Марко Поло танхимд хийсэн бөгөөд АДОЭЭХ-с 47, Монголын Эх барих Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгээс 5 (Г.Пүрэвсүрэн, И. Даваадорж, Т. Эрхэмбаатар, Б. Цэдмаа, Ө.Гандолгор) төлөөлөгч оролцов. Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

АДОЭЭХ-ны Удирдах Зөвлөлийн хурал 6-р сарын 25 -нд Чингис зочид буудлын Марко Поло танхимд зохион байгуулагдав. Удирдах зөвлөлд уг холбооны гишүүн 27 орны үндэсний нийгэмлэгийн тэргүүнийг оролцуулан орон тус бүрээс 1-2 төлөөлөгч оролцдог. Энэ удаагийн хуралд АДОЭЭХ-ийн тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, салбар хороодын дарга нар, гишүүн 15 орны нийгэмлэг, холбоодын тэргүүлэгчид, ажиглагч нийт 40 гаруй төлөөлөгч оролцов. Монгол улсаас удирдах зөвлөлийн хуралд АДОЭЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Пүрэвсүрэн МЭБЭЭНН-ийг төлөөлөн оролцов. Хурлыг холбооны ерөнхийлөгч профессор Жу Нуин Нам (Солонгосын АСАН Эмнэлэг), Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Сумпайко (Филлипин), холбоог ирэх 2 жилд тэргүүлэх Малайзын профессор Рави Чандран нар удирдав.

Хуралд өнгөрсөн жилд тус холбооноос хийсэн ажлын талаар ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл, мөн 2015 оны 6-р сард АДОЭЭХ-ны 24-р их хурлыг зохион байгуулсан Малайз улсын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн илтгэл, холбооны санхүү хариуцсан захирал Шри Ланкийн профессор Рухана нарын илтгэлийг сонсож асуулт асууж, харилцан ярилцсаны дараа илтгэлүүдийг соёрхон батлав. Үүний дараа салбар хороодын тайлангуудыг хэлэлцэж батлав. Төгсгөлд нь АДОЭЭХ-ны 25-р их хурлыг 2017 оны 6-р сарын 15-19-нд Хонг-Конгод зохион багуулахаар тохиролцлоо. Гүйцэтгэх хороо болон удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн АСЭ эмнэлгийн захирал Энхтайван, МЭБЭЭНН-ийн нарийн бичгийн дарга Ө. Гандолгор, зөвлөх И. Даваадорж, МЭБЭЭНН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б. Цэвэлмаа, Д. Владимир, О. Батсүх, А. Отгонболд, Д. Цэцэгээ болон идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

МЭБЭЭНН-ээс 2016 оны 6-р сарын 25-нд Премиум зочид буудалд хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авалтыг зохион байгуулсан нь оролцсон хүмүүсийн талархалыг хүлээсэн сайхан үйл явдал болов. Уг хүлээн авалтыг халуун дотно уур амьсгалд, өндөр түвшинд зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүн Д. Цэцэгээ (Хүрээ амаржих газар), Ш.Цэрэнсамбуу (Өргөө амаржих газар), Б. Цэвэлмаа (Данида төсөл), Ш.Алтантуяа (ЭХЭМҮТ) нарт болон оролцсон бусад бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Түүнчлэн МЭБЭЭНН-ийн хувийн хэвшлийн салбар зөвлөлөөс АДОЭЭХ-ийн төлөөлөгчдөд зориулж УБ хот доторх аялал, зугаалга зохион байгуулав.

Зочид төлөөлөгчид 6-р сарын 26-нд Цонжин Болдог дах Чингисын хөшөө, цогцолборыг үзэж, дурсгалын зураг авахуулсаны дараа “Хүннү Турт” үдийн хоол хүлээн авалт зохион байгуулагдах үеэр Монгол Хорхог зооглон Монгол гэрт тухлан, салхинд зугаалан морь унаж тухтай амарсан нь гадаадын төлөөлөгчдийн сонирхолыг татсан үйл ажиллагаа болсон. Уг аялалыг ая тухтай зохион байгуулсан МЭБЭЭНН-ийн хувийн хэвшлийн салбар зөвлөлийн хамт олон ялангуяа тэргүүн О. Батсүх, Д. Владимир, Т. Данаажав, Б.Мөнхцацрал, Д.Энхжаргал, Э.Сугармаа нарт нийгэмлэгийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс маш их баярласнаа илэрхийлье.

Дээрх бүх үйл ажиллагаанууд нь манай нийгэмлэгийн гишүүдийн мэргэжлийн мэдлэгийг сэлбэх, ур чадварыг дээшлүүлэх мөн монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нар Ази далайн орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, туршлагаа солилцох, харилцан суралцах, МЭБЭЭНН-ийн олон улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.

Ази, далайн эх барих эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МЭБЭЭНН-ийн тэргүүн анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Пүрэвсүрэн

2016 оны 06 дугаар сар 30

«Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчний оношлогоо, эмчилгээний шинэ боломжууд» сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Хэвлэх
PDF

МЭБЭЭНН, ЭХЭМҮТ, Астеллас компани хамтран эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт зориулан эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчний эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд нянгийн эсрэг эмчилгээг оновчтой сонгон хэрэглэх, халдварын шалтгаан үүсгэгчийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн удирдамж, практик зөвлөмжүүдийг удирдлага болгох зорилго бүхий «Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэлт өвчний оношлогоо, эмчилгээний шинэ боломжууд»сэдэвт сургалт 2016 оны 03 дугаар сарын 4, 5 өдрүүдэд Улаанбаатар хотод Корпорейт конвеншн төвд амжилттай боллоо. Сургалтад дараах сэдвүүдээр лекц уншлаа. Үүнд:

  1. “БЗДХ оношлогоо эмчилгээний асуудалд: Хламид, микоплазмын халдварын оношлогоо эмчилгээ. Удирдамжаас эмнэлзүйн практикт” Б.Жүгдэржав, ХӨСҮТ
  2. “Өвөрмөц бус үтрээний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл оношлогоо, эмчилгээ” Ж.Энхцэцэг, АШУИС, ЭБЭ Тэнхмийн багш, АУ доктор
  3. “Эмэгтэйчүүдийн аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, оношлогоо эмчилгээний тактик” Т.Бадамцэцэг, ЭХЭМҮТ
  4. “Шээс бэлгийн замын мөөгөнцрийн эмчилгээний асуудалд” Д.Мөнхцэцэг, АШУИС, ЭБЭ Тэнхмийн багш, АУ доктор
  5. “Эмэгтэйчүүдийн бөөр шээсний замынхалдвар,нянгийн эсрэг эмчилгээний орчин үеийн чиг хандлага” Г.Баттулга, ЭХЭМҮТ, АУ доктор

Сургалтанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн 270 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтанд оролцогч эмч нарт хурлын лекцийн эмхэтгэл, эмэгтэйчүүдийн эмчийн практикт зонхилон тохиолдох өвчин, эмчилгээний талаар ном, олон улсын зөвлөмжийн хураангуй зэрэг материал тараагдав.

“Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын олон улсын сургалт” зохион байгуулагдлаа

Хэвлэх
PDF

Аймаг, Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын дурангийн мэс заслын ур чадварыг сайжруулах зорилготой “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын олон улсын сургалт” сэдэвт онол, дадлага хосолсон 3 өдрийн сургалтыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг (ЭХЭМҮТ) түшиглэн Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын ХАС, ЭХЭМҮТ, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг (МЭЭЭН), Клиникийн нэгдүгээр амаржих газар (КНАГ), ЭМШИУС-ын ЭБЭСТ, Пролианс ХХК, Карл Шторз компаниуд хамтран 2014 оны 5 дугаар сар 20-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин:

Ази далайн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (АДЭЭЭХ), МЭЭЭН-ийн санаачлагаар зохион байгуулагдсан энэхүү сургалтад АДЭЭЭХ-ны ерөнхийлөгч Куриан Жозеф, тус холбооны дурангийн мэс заслын салбар хорооны дарга Фонг Ёок, Фай нар зочин багшаар уригдан ирж сургалтын онол, дадлагын хэсэгт хамтран оролцлоо. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн ЭЭСТ-ийн эмч Б.Хоролсүрэн, Ө.Баярбат, ЭЭТ-ын эмч Ц.Эрдэнэбаяр, КНАГ-ын стационарын эрхлэгч Л.Өнөржаргал нар багшиллаа.

Сургалт нь онолын нийт 1.5 багц цаг, дадлагын нийт 0.5 багц цагийн хичээлийн хөтөлбөрийг багтаасан. (сургалтын хөтөлбөрийг хавсаргав)

Сургалтад оролцогчид:

Сургалтад Нийслэлийн 2-р амаржих газар, ЭХЭМҮТ, 19 аймаг, хувийн хэвшлийн“Интермед”, ”АСЭ”, “Гурван гал” зэрэг эмнэлгүүдээс нийт 50 эмч, мэргэжилтэн албан ёсоор оролцлоо.

Сургалтын үйл ажиллагаа:

Сургалт 2014 оны 5 дугаар сар 20-22 –ны хооронд нийт 3 өдөр зохиогдсон. Сургалтын үдээс өмнөх хэсэгт “Дурангийн мэс заслын тулгамдсан асуудлууд”, “Дурангийн мэс заслын үед тохиолдох хүндрэлүүд, авах арга хэмжээ”, “Хэвлийн хөндийд дуранг аюулгүй нэвтрүүлэх” зэрэг хичээлийг зочин багш нар уншлаа. Лекцийн дараа уншсан сэдэвтэй уяалдаатай видео харилцан ярилцах хэсэг явагдаж олж авсан мэдлэгээ бататгаж байв. Сургалтын эхний өдрийн үдээс хойшхи хэсэгт оролцогчид 2 бүлэгт хуваагдаж ЭХЭМҮТ, КНАГ-д дадлага хичээлийг үргэлжлүүлсэн. Энэ хэсэгт оролцогчид зориулалтын дадлагын багаж дээр дурангийн мэс заслын утас сүвлэх, оёдол тавих, багаж байрлуулах гардан дадлага ажлыг хийж гүйцэтгэсэн. Сургалтын 2 дах өдрийн үдээс өмнөх дадлагын хичээлийг ЭХЭМҮТ, КНАГ-т явуулсан. Багш нарын өвчтөнд хийж буй дурангийн мэс заслын явцыг хагалгааны өрөөнөөс лекцын танхимд шууд дамжуулж үзүүлэх хичээл хийсэн. Лекц бүрийн дараа асуулт, хариулт өрнүүлж оролцогчид, багш нар харилцан ярилцаж байсан нь сургалтыг үр өгөөжтэй болгож байв.

Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод гэрчилгээ гардууллаа.

Сургалтын талаар олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр сурталчиллаа. Тухайлбал Монголын Үндэсний Олон нийтийн ТV-р АДЭЭЭХ-ны ерөнхийлөгч Куриан Жозеф, TV8, TV5 –д МЭЭЭН-ийн тэргүүн Г.Пүрэвсүрэн нар ярилцлага өгөв.

Сургалтын зардал, санхүүжилт:

Энэхүү сургалтыг АДЭЭЭХ, НҮБХАС, МЭЭЭН санхүүжилт, аймгуудын эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ –ийн дэмжлэгтэй зохион байгуулав.

Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын олон улсын сургалт

Хэвлэх
PDF

Зэргийн шалгалт

Хэвлэх
PDF

Зэргийн шалгалтад бэлдэж унших материалын жагсаалтыг хавсралтаас үзнэ үү.

Шалгалтын өмнөх давтлагын хуваарь гармагц та бүхэнд мэдээлнэ.

Хавсралт

Статистик

Гишүүд : 119
Мэдээлэл : 136
Мэдээллийг Үзсэн Тоо : 62424

Одоо

Манайд 2 зочид онлайн